2016 оны 03-р сар 23-нд 16:47 цагт

Хүчтэй цасан шуурга болж орон сууцны дээврийг бүхлээр нь хуу татжээ

Красноярск мужийн Дудинка хотод хүчтэй цасан шуурга болж орон сууцны дээврийг бүхлээр нь хуу татсан байна. Азаар энэ үеэр нэг ч хүн хохироогүй байна. Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар нийт 500 ам метр талбай бүхий дээвэр шуурганаар хууларч унажээ. 

Цаг агаарын мэдээгээр хүчтэй цасан шуурга болохыг урьд шөнө нь анхааруулж байсан байна. Шуурга бүрэн намжтал нийтийн тээврээр зорчихгүй байхыг анхааруулж сургуулиудыг түр хугацаагаар хаагаад байгаа аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.