Б.Марал-Эрдэнэ оюутны ДАШТ-ний дэд байрт шалгарлаа

Twitter Print
2016 оны 03-р сар 23-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 16-20-ны өдрүүдэд Филиппин улсын Тагаятая хотод дугуйн уралдааны оюутны ДАШТ болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн МУГЖ, тамирчин Ж.Өлзий-Оршихын удирдлага дор дөрвөн өрсөлдсөн. Үүнээс эрэгтэйчүүдийн 150 км-ын бөөн гараатай төрөлд манай тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарч, Монгол улс тус тэмцээнээс анх удаа медаль хүртлээ.

Тэрбээр 3:13:42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон бол Германы А.Вейфенхбах хүрэл медаль хүртэв. Энэ гараанд 46 тамирчин уралдсан юм. Мөн тус зайнд Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт хурдаллаа. Энэ үеэр критериум уралдаан болоход Б.Марал-Эрдэнэ найм, Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрыг эзэлсэн байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.