Б.Батцэцэг: Хийн шалтгаанаар толгой өвдөж, эргэдэг бол Готол засал гойд тустай

Twitter Print
2017 оны 09-р сар 20-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Бид урд нь эмэгтэйн бүрэлдсэн өвчний тухай, илрэх шинж тэмдэг, түүнийг эмчлэх уламжлалт арга замын талаар "Эрин" клиник эмнэлгийн Уламжлалт Анагаах ухааны тасгийн эрхлэгч Б.Батцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байсан билээ. 

Харин энэ удаад хоол эмчилгээний нэгэн хэлбэр болох Готол засал эмчилгээний талаарх зөвлөгөөг хүргэж байна.  

ГОТОЛ ЗАСАЛ (Уламжлалт анагаах ухааны хоол эмчилгээ)

Хийн шалтгаанаар толгой өвдөж, эргэдэг бол готол засал хийлгээрэй

Уламжлалт анагаах ухаанд өвчнийг тухайн хүний хэл сэтгэлийн үүднээс шалтгаан нөхцлийг тодруулан оношилж эмийн эмчилгээ, засал эмчилгээ, хоол унд, явдал мөрийн дэглэм гээд бүхийл талаас нь харгалзан эмчилдэг. Эдгээр 4 эмчилгээний төрлийн дотроос хоол эмчилгээний нэгэн хэлбэр болох готол заслын талаар товч мэдээлэл өгье.

Энэхүү засал нь хязаалан хонины толгойг хуйхлаж, цэвэрлэн бэлтгэж, тусгайлан найруулсан уламжлалт эмийн жор найрлагыг тохирох тунгаар 5 сүвэнд /чих, хамар, ам/ хийж, гүзээнд нь  2-5 цаг битүү чанаж бэлтгэнэ.

Ямар тохиолдолд энэ эмчилгээг хийдэг вэ?

Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үйл ажиллагаа, төрөлтийн дараах гам алдалт, үр хөндөлт, зулбалт зэрэг шалтгаанаас эхэн үедээ халуун өвчний мөн чанартай ЦУС БҮРЭЛДЭХ өвчин үүсэх ба эмчлүүлэлгүй архагшуулбал ХИЙ БҮРЭЛДЭХ өвчин болж умайн судлаар өвчин сарнин бусад эрхтэндээ нөлөөлөн өвчлүүлдэг.

Энэ хий толгойд хүрч, толгойд хий бүрэлдсэн өвчин болдог. Улмаар толгой эргэх, нүд бүрэлзэх, сонсгол муудах, чихнээс булга гоожих, шүд эрүүний ясаар янгинаж өвдөх шинж тэмдгүүд илэрч болно.

Зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй бүх насны бүх хүмүүс нойр муутай байх, хоолгүй өлөн үедээ биеийн болон оюуны ачаалал ихтэй ажиллах, цус их алдасны дараа хий ариваж хямрах, олон удаа суулгах бөөлжих, хүйтэн салхинд цохиулах, хэт их стресстэх удаан хугацаанд сэтгэл санаа тогтворгүй байх, уйлах, их ярих, шимгүй идээг байнга идэх, өтгөн шингэн унгас зэргийг хүчээр хаах, хүчээр шахах зэрэг нөхцлүүдээс болж ерөнхий биеийн хий хямардаг.

Энэ хий мөн толгойд хурваас толгойн хий өвчин болдог. Тэгснээр толгой эргэх, тэнцвэр алдагдах, чих шуугих, бөөлжих эсвэл хий огиулах, хэхрэх, амархан мартах, нойр муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

Дээрх шалтгаанаас болж үүссэн толгойн хий өвчин, мөн түүнчлэн ерөнхий биеийн хий хямарсан өвчний үед энэхүү засал эмчилгээг хийдэг юм. 

Готол заслыг хийлгэснээр ганц толгойн хий аривдасныг засах бус таван цул, зургаан сав эрхтний хийг дарж, үйл ажиллагаа нь дэмжигдэн, ерөнхий биеийн тамир тэнхээ сайжирна.

Зарим зүрх судас, болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй хүмүүст заслын буруу буюу эмчилгээний гаж нөлөө илэрч болох тул готол заслыг заавал эмнэлгийн нөхцөлд эмчийн жорын дагуу уламжлалт анагаах ухааны мэргэжлийн эмчийн хяналтанд хийлгэх нь зүйтэй.

"Эрин" клиник эмнэлэг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 37-2 тоот, Бөхийн өргөөний баруун урд талд

Холбоо барих утас: 463900, 9880-5555, 9999-2456

Эх сурвалж: www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (119.40.97.94) 2016-06-28 14:30
      • 0
      • 0

      энэ эмнэлэг дээр очвол хийгээд өгөх юм уу

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-03-24 14:36
      • 0
      • 3

      Толгой тархи задарчих гээд л нүдний ухархайгаар хатгаж өвдөхөд хийгээр өвдөж байна гээд хонины гүзээнд толгойг нь хийгэд битүү чанаж идүүлдэг, бас толгой шийр хуйхлаад утаанд нь суулгадаг байсан юм шүү.

      Хариулах