Лаврын навчны тосон ханд төсөөлж байснаас ч илүү

Twitter Print
2018 оны 05-р сар 03-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Лаврын навчны ашиг тусыг хэлээд баршгүй их ажээ. Хоолонд амтлагч болгон хэрэглээд зогсохгүй эмчилгээний зорилгоор ашигладаг бөгөөд лаврын навчаар тосон ханд бэлтгэн олон төрлийн эмчилгээнд ашиглах боломжтой гэнэ.

Лаврын навчны тосон ханд

Уг тосыг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглахад нэн тохиромжтой. Янз бүрийн халдварыг эсэргүүцэх чадвар өндөртэйгээс гадна дархлалын системийг сайжруулах давуу талтай. Мөн лаврын навчаар бэлтгэсэн тосон хандыг нүүрнийхээ асуудалтай хэсгийг эмчлэх зорилгоор лосьон болгон ашиглаж болдог. Энэ нь арьсны үрэвсэл болон батгатай тэмцэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл болдог. Гэхдээ тосоо түрхэхийн өмнө эхлээд таны арьсанд харшилж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй юм.

Тосон хандны эмчилгээний чанарууд:

-Мэдрэлийн системийг тайвшруулна.

-Биеэс хөлс ялгарах үйл явцыг эрчимжүүлнэ.

-Дархлалын системийг дэмжинэ.

-Ой тогтоолт, оюун ухааныг сайжруулна.

-Хураагуур судас өргөсөх болон өвдөж байгаа үе мөчинд эерэгээр нөлөөлнө.

Лаврын навчны тосон хандыг бэлтгэхэд 30 гр лаврын навч, 250 мл оливын тос /ургамлын тос ашигласан ч болно/ хэрэгтэй.

Бэлтгэх арга:

Таглаатай саванд лаврын навчаа жижиглэж хийгээд дээрээс нь тосоо хийнэ. Таглааг нь сайтар таглаад харанхуй, сэрүүн газарт байлгана. Ойролцоогоор 14 хоног байлгах бөгөөд энэ хугацаандаа холимогоо шилтэй нь сэгсэрч хутгана.

Ингээд тосон хандаа самбай даавуу эсвэл шүүлтүүрээр шүүж шинэ саванд юүлээд хүйтэн газар хадгална.

Хэрэглэх хэмжээ, тун:

-Өрөө тасалгааг сайхан, анхилуун үнэртэй болгоход 4-5 дусал

-Ванна: Усанд орохдоо 3-4 дусал тосыг 1 халбага давстай хольж усандаа хийж найруулна.

-Амаа зайлах: 200 мл бүлээн усанд 1 дусал тосон ханд хийн шингэлж амаа зайлна.

-Утлага хийх: 500 мл усанд 1-3 дусал тос хийж утна.

-Гоо сайхны зорилгоор нэмэлт болгох хэрэглэх: Нүүрэндээ түрхэж буй суурь тосондоо /крем, тэжээлийн тос гэх мэт/нэмнэ. Ингэхдээ нэг цайны халбага суурь тосонд 2 дусал тосон ханд нэмэхээр тооцож суурь тос, тосон хандны харьцааг тохируулна.

-Иллэг: Иллэг хийх тосон дээрээ 4-6 дуслыг нэмж иллэг хийнэ.

Дээрх хэмжээг сайтар анхаарах шаардлагатай. Учир нь тосон хандны хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэвэл толгой өвдөж, арьс улайж загатнах шинж тэмдэг илэрч болдог.

Эх сурвалж: www.tacprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • мэдрэг

      (112.72.12.9) 2016-03-23 18:44
      • 0
      • 0

      Лаврын навч хийсэн шөл буцлахаар хамар шууд битүүрээд ус гоождог юмдаа. Харшилтай мэдрэмтгий хүмүүс болгоомжтой хэрэглээрэй

      Хариулах