Я.Нарантунгалаг мэргэжлийн тулааны спортын анхны гавьяат тамирчин боллоо

Twitter Print
2016 оны 03-р сар 22-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Казак түмний “Наурыз”-ын баярыг тохиолдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гавьяат цол тэмдэг болон төрийн дээд одон медаль гардууллаа. Тодруулбал, Гавьяат тамирчин цолоор “Сүлд” спорт хорооны тамирчин Т.Батчимэг, Нисэх загварын шигшээ багийн тамирчин М.Гонгор, Тулааны спортын тамирчин Я.Нарантунгалаг, Бодибилдингийн тамирчин Ж.Нурлан нар шагнуулжээ.

Харин Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймгийн иргэн О.Дорж, Гавьяат багш цолоор Өвөрхангай аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн Ц.Амгалан, Дорнод аймгийн Хан-Уул цогцолборын захирал Г.Бүдтуяа, Удирдлагын академийн багш Д.Цэрэндорж, Гавьяат барилгачин цолоор ахмад барилгачин Ц.Баатар, Гавьяат малчин цолоор тэмээчин Бүд, Гавьяат нисгэгч цолоор “Аэро Монголиа” компанийн ажилтан Л.Лувсанчимэд, Гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нар шагнуулсан байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.