Озэки Кисэносато ганцаараа есөн даваатай тэргүүлж эхэллээ

Twitter Print
2016 оны 03-р сар 22-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо үргэлжлэн явагдаж байна. Башёг озэки Кисэносато ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа бол их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Гоэйдо нар 8-1 амжилттай хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Өнөөдөр озэки Кисэносато ёкозүна Какүрюү М.Анандтай барилдах юм. Мөн ёкозүна Хакүхо озэки Тэрүнофүжитэй, ёкозүна Харүмафүжи сэкивакэ Тоёоношиматай барилдана. Энэ өдөр озэки Гоэйдо, Котошёгикү нар барилдахаар оноолт таарчээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.