Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын хуулийн алдааг засна

Twitter Print
2016 оны 03-р сар 22-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээллээ. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүд санаачлан боловсруулсан бөгөөд Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүлж байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн томоохон худалдааны төв, гэр хороололд дэлгүүр ажиллуулдаг 2000 гаруй бизнес эрхлэгч, иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу МАН-ын бүлгээс зохион байгуулсан "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээл" хэлэлцүүлгийн үеэр давхардсан тоогоор 100 гаруй санал хүсэлт гарсан. Ингэхдээ улс орны эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдаж буй энэ үед НӨАТ-ын хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хойшлуулах, тодорхой зүйл заалтад яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг жижиг дунд бизнес эрхлэгчид шаардсан юм.

Тиймээс иргэдийн санал хүсэлтэд үндэслэн НӨАТ-ын хуульд дөрвөн зүйл бүхий өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Нэгдүгээрт, жижиг дунд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж буй иргэдийг дэмжих, үүсч буй хүндрэл, дарамтыг багасгах зорилгоор борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээд 2019 он хүртэл тусгай зориулалт бүхий кассын машин, программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтыг хуулийн 18 дугаар зүйлд 18.11 хэсгийг нэмж оруулах замаар шийдвэрлэх

Хоёрдугаарт, мал аж ахуй эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн өөрөө бэлтгэсэн ноос ноолуурыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх нэмэлтийг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад оруулах

Гуравдугаарт, самнасан ноолуурын экспортын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.21-т оруулах боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ.

Дөрөвдүгээрт, хуулийг батлагдсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөхөөр тусгасан аж.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зохицуулалтын эргэлзээ үгүй болж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, малчид, үйлдвэрлэгчдийн орлого хумигдахгүй байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.95.108) 2016-11-01 15:10
      • 0
      • 1

      Нэгэнт эхлүүлчихсэн зүгээр явж байгаа ажлыг битгий буснуулаад хаячихаараа,алдаатай юм байгаал байх гэхдээ,шууд НӨТ-ынхөө падааныг газар дээр нь авчихдаг ихл амар болсон шүү,АН засгийн газарын сайн хийсэн ажлууд бас байнаа байна.Тайланггаргах тушаах ажлыг тоог цөөрүүлж тушаах ажлыг хөнгөвчилсөн энэ нь ААН маш их таалагдсан.НӨТ татварыг багасгаад бүгд хамрагддаг болчихвол,нууж хаах гэж зовохгүй баримтаа бичээд зүгээр юмсан.Одоо 100 сая гээд бүгд бултах нь л дээ.

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.31) 2016-03-22 22:38
      • 0
      • 1

      МАН-ы малууд зайл

      Хариулах

    • 124578896

      (49.0.186.129) 2016-03-22 15:13
      • 0
      • 1

      МАН-ын МАхан толгойнууд имй л юм хийж Сонгуульд оноо цуглуулах нь л дээ. Эд ч шинэчлэл болгоныг эсэргүүйцэх юмаа. Бүх үйлчилгээ, худалдаа бүртгэлжүүлнэ гэдэг бол Хамгийн шударга шүү. Энэ МАН-ын нөхөд тэтгэвэр, эмч , багш нар болон Төрийн албан хаагчдын цалинг нэмүүлэхгүй гэж л ийм юм хийж байгаа байх, Яагаад гэвэл татвар хураахгүй юм чин яаж тэтгэвэр, төсвийн цаоингаа нэмэх билээ дээ.

      Хариулах