Эвслийн гишүүнийг соливол Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно

Twitter Print
2016 оны 03-р сар 21-нд 18:14 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар МАХН-МҮАН-ын хамтарсан "Шударга ёс" эвслийн бүлгээсээ гарах мэдэгдлээ өнөөдөр албан ёсоор мэдэгдэж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ тухайгаа зарласан юм. Хоёр гишүүний харъяалагддаг МАХН, МҮАН-ын дарга нар уг асуудлаар мэдэгдэл гаргасан байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МҮАН-ын дарга М.Энхсайхан нар тус мэдэгдэлдээ "УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн нэрийн өмнөөс нэр дэвшиж, сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах тухай мэдэгджээ. Г.Уянга, Л.Цог нар улс төрийн ёс зүйн жудаггүй алхам байгаад харамсаж байна.

“Шударга ёс” эвслийн бүлэг цаашид ч үйл ажиллагаагаа явуулах хууль эрхзүйн чадамжтай байгаагаа мэдэгдье. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг тогвортой байлгах бодлого хэвээр байгааг дурдаад “АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачлагаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа эвслийн аль нэг гишүүнийг солих өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно” гэдгийг мэдэгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх мэдээллээс харна уу.

Холбоотой мэдээлэл: http://mongolcom.mn/read/34491

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.