2016 оны 03-р сар 21-нд 13:53 цагт

Монгол Тулгатны 100 эрхэм - Боржигон Гэрэлт

"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зочноор ӨМӨЗО-ы Монгол эм, химийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Боржигон Гэрэлт оролцжээ.

Эрдэм боловсролтой, даруу төлөв, ухаалаг эрхэм энэ хүн эзэн Чингисийн нутгаас ганц навч авчирснаа арван жил нандигнан хадгалсан, өөрийг нь гадуурхсан ар монгол хүнийг уучилсан, гудамжны гэрэлтүүлэгт англи хэлээ давтаж, улмаар Англи орноо суралцахаар одсон, монгол хүн монгол ургамлаас гаргасан эмээ хүний олон төрлийн өвчин эмгэгийг эмчилдэг гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй баталсан гээд үнэхээр бахархууштай түүх намтартай юм.

"Монголчууд бүх зүйлээ өөрсдөө мэднэ. Өвөр монголчуудад тийм боломж байхгүй шүү дээ" гэж хэлснийг ар монголчууд бид бодууштай юм. Таалан болгооно уу.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.