Ордуудад ямар дарс тохирох вэ

Twitter Print
2017 оны 12-р сар 08-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Хонь 

Хэрэв та хонины орд бол эрэлхэг зоригтой бөгөөд шулуун шударгын илэрхийлэл болдог. Үргэлж шинийг эрэлхийлэгч хониудад цагаан усан үзмүүдийн хаан болох Chardonnay усан үзмийн дарс тохирно.

Үхэр 

Тансаг, сайхан бүхнийг үнэлж сонгодог үхрийн ордныхонд дэлхийд алдартай дарсны бүс нутаг болох Францын Burgundy мужийн улаан дарснууд тохирно. Хамгийн үнэтэй дарснуудын нэг болох Burgundy мужийн Pinot Noir усан үзмийн дарс тэдний сонголт байх болно.

Ихэр 

Ихрийн ордныхон исгэлэн, чихэрлэг аль аль нь байж чадах бөгөөд хоёр өөр ааш араншинтай гэдэг боловч ихэнх тохиолдолд хүмүүст 100 хувь таалагдаж чаддаг. Хуурай эсвэл чихэрлэг, Riesling усан үзмийн хөнгөн боловч хүчиллэг амт, анхилуун үнэр энэ ордныхонд дэндүү сайн зохино.

Мэлхий 

Мэлхийн ордныхон ойр дотныхон болон гэр бүлийхнийхээ үнэнч хамгаалагч нь байдаг. Зорилгодоо үнэнч, бусдад тусламтгай мэлхийнүүдийг Испанийн Rioja дарснууд илэрхийлж чадна.

Арслан 

Арслангууд олны анхаарлын төвд байх дуртай бөгөөд нэр төртэй, романтик тэдэнд Францын Bordeaux бүс нутгийн зүүн эргийн Cabernet Sauvignon усан үзмийн дарс хамгийн сайн тохирно.

Охин 

Охины ордныхон анхны оролдлогоороо л бүхнийг чадагчид байдаг. Сурах мэдэхийн төлөө төрсөн, итгэл даахуйц найдвартай зан чанартай тэдэнд анхилуун үнэрт Sauvignon Blanc усан үзмийн дарс тохирно.

Жинлүүр 

Жинлүүрүүд амьдралд болон бусад бүх зүйлд тэнцвэртэй байдлыг хадгалахыг хүсэмжлэгчид бөгөөд бусадтай хамтран ажиллахдаа гаргууд учраас тэдэнд цагаан усан үзмийн суурь бүхий оргилуун дарс (спарклинг) хамгийн тохиромжтой байдаг.

Хилэнц 

Урам зориг, гал цогтой хилэнцийн ордныхонд өтгөн, улаан хүрэн өнгийн Syrah усан үзмийн төрлийн дарс илүүтэй зохино.

Нум 

Нумын ордныхон хэт шулуухан боловч сийрэг толгойтнууд. Тэд үргэлж алс хэтээ харахыг хичээдэг бөгөөд уухад тааламжтай Malbec улаан усан үзмийн дарс ухаан бодлоо уралдуулан суухад нь хамгийн сайн тохирох дарс юм.

Матар 

Матрын ордныхон хамгийн доод шатнаас эхлээд хамгийн дээд шат хүртэл ажиллаж чаддаг. Ажилч, хичээнгүй тэдний амжилтанд хүрэх замд нь чангаруулсан дарсны төрөл болох порт хамгийн тохиромжтой.

Бумба 

Нийтэч, уран сэтгэгч бумбын ордныхонд биодинамик төрлийн дарснууд илүү тохироно. Биодинамик дарс гэдэг нь илүү байгальд ойр, ээлтэй, мөн сарны мөчлөг зэрэгт тохируулан хийдэг дарсыг хэлдэг байна.

Загас 

Загасны ордныхон сэтгэл хөдлөл өндөртэй. Бүтээлч, эмзэг мэдрэмтгий загаснууд маш их уран бүтээлч сэтгэлгээтэй. Өөрийн төсөөллийн ертөнцдөө амьдрах дуртай тэдэнд яг тохируулан хөргөсөн, гүзээлзгэнийг яльгүй санагдуулам ягаан дарс хамгийн тохиромжтой.

Эх сурвалж: www.delish.com

Орчуулсан Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.