О.Үйтүмэн Риогийн олимпийн эрхээ авлаа

Twitter Print
2016 оны 03-р сар 21-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Бразил улсад болох Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээний 86кг-д О.Үйтүмэн олимпийн эрх хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Азийн наадмын хүрэл медальт, БНСУ-ын Ким Гван Укыг 11:0 харьцаагаар илт илүүрхсэн. Дараагийн тойрогтоо Кыргызийн Алигаджи 10:0 ялж, хагас шигшээд Энэтхэгийн бөхийг 10:0-оор ялж олимпын тийзээ авч аваргын төлөө шалгарч үлдлээ.

Эрэгтэй шигшээ баг олимпийн зургаан жингээс ийнхүү тав дахь жиндээ эрхээ баталгаажууллаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.