Монголын загвар өмсөгчид "Asia star" шагнал хүртжээ

Twitter Print
2014 оны 01-р сар 22-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

“Asia Model Festival Awards” загварын наадам энэ сарын 16, 17-нд Солонгосын Сөүл хотноо болж өндөрлөлөө. Энэ жил ес дэх удаагаа зохиогдсон тус наадамд 15 орны загвар өмсөгчид оролцжээ. Наадмыг SBS, Arirang гээд том телевизүүдийн сувгаар дэлхийн 140 гаруй оронд шууд дамжуулсан байна. “Asia Model Festival Awards” наадам нь Ази тивийн хамгийн алдартай загварын наадам бөгөөд олон улсын загварын хоёр номинаци байдаг юм байна. Энэ нь загварын тайзнаа шинээр төрөн гарч буй загвар өмсөгчид өрсөлддөг  “Asia New Star Model” шагнал юм. Уг номинацид нийт 50 гаруй загвар өмсөгч оролцжээ. Хоёр дахь номинаци нь Азийн орнуудаас эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч тодруулдаг “Asia Model Star” шагнал бөгөөд уг шагналыг өөрийн орондоо олон жил загвар өмссөн мөн “Asia Model Festival Awards” наадмын болзлыг хангасан загвар өмсөгчдөд олгодог журамтай юм байна. Энэхүү шагналыг 14 орны загвар өмсөгчид хүртжээ. Уг тэмцээнд энэ жил Монгол улсаа тѳлѳѳлѳн "Монгол Модeль” агeнтлагийн загвар ѳмсѳгчид болох Э.Мѳнхбилэг, Ю.Балжидмаа, Ч.Чамин-Эрдэнэ, С.Сарнай, М.Намуунцэцэг, Э.Ундрах, Ж.Дамдинцэрэн нар оролцсоноос “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нар “Asia Model Star” шагналын эздийн нэгээр тодорчээ. Ж. Дамдинцэрэн нь Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү гэдгээрээ олны танил болсон загвар өмсөгч юм. Тэрээр Япон улсын Токио хотод Урлагийн менежмент чиглэлээр суралцдаг юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.