П.Орхон Казакстаны бөхийг 15:2 харьцаатай илт давуу яллаа

Twitter Print
2016 оны 03-р сар 19-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн “Астана-2016” олон улсын тэмцээн Казахстан улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр зодоглох манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 97 кг-д Д.Хүдэрбулга эхний ялалтаа аваад байгаа бол дөнгөж сайхан эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ П.Орхон эхний тойрогт Азийн АШТ-ий зургаан медальт, Казахстаны бөх А.Абдилдинаг 15:2-оор яллаа.

Тэрээр удаах даваанд Энэтхэг, БНХАУ-ын бөхчүүдийн аль дийлсэнтэй нь хүч үзнэ. П.Орхон энэ жилийн УАШТ-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, “Алтан гран при”-д Японы домогт бөх Каори Ичог ялж, түрүүлсэн билээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа барилдсан юм. Тэрээр эхний тойрогт БНСУ-ын бөхийг хожиж, удаах тойрогт Энэтхэгийн Б.Кумарийг 15-8-аар хожин, РИО-г зорих эрхийг авсан. Улмаар аваргын төлөө Вьетнамын бөхийг 8:2 онооны харьцаагаар хожин аваргаллаа.

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй 4, эмэгтэй 2 жинд нийт 6 олимпийн эрх авсан билээ. Тиймээс Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдөх эрхийг өчигдрөөс эхлүүлсэн. Өчигдрийн ганц тамирчин Э.Сумъяа энэхүү боломжийг алдалгүй эх орондоо РИО-г зорих чөлөөт бөхийн тамирчдын долоо дахь эрхийг авчирлаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.