Буруу бэлтгэсэн цагаан будаа, ногоон цай бол хор

Twitter Print
2017 оны 04-р сар 11-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Ажлын шаардлагаар Азид төвхнөсөн харийнхны адилаар би энэ нутгийн олон төрлийн хоол, ил гал дээр болгосон сүрдмээр зоогуудыг үнэнхүү таашаах болов. Харамсалтай нь, миний хамгийн их дурладаг ногоон цай, цагаан будааны найрлагын талаар танилуудын маань үнэмшил төрүүлэм тайлбар намайг цочирдуулсан юм.

Хоол тэжээлийн найрлага, агууламжийн талаар дүн шинжилгээтэй нийтлэл түгээдэг ConsumerLab.com цахим хуудсын нийтлэлч, доктор Тод Купермен зарим төрлийн ногоон цайны ханданд агуулагддаг хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдсөн хязгаараас харьцангуй өндөр байдаг талаар нийтэлсэн юм.

Ногоон цайны найрлагад агуулагддаг кахетины /epigallocatechin gallate буюу EGCG/ антикосидант нэгдлийн эрүүл мэндийн ач тусыг нь харгалзан тогтмол хэрэглэдэг хүн олон. EGCG нэгдлийг хорт хавдрын эсрэг үйлчилдэг, эсвэл өөр өвчний эсрэг ач тус нь илүү юу гэдэг нэлээд маргаантай.

Доктор Купермен ногоон цайны хандад сорил хийж, хар тугалга навчинд нь үлддэг байж болзошгүй талаар надад хэлсэн юм. Харин ханд дээр нь ус нэмж хийгээд хэрэглэхэд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг ч мөн тодотгов. Гэхдээ ногоон цайны навч, ханданд нь 2-5 микрогарммын хар тугалга агуулагдаж байгааг олж мэджээ. Насанд хүрсэн хүний өдөрт авах ёстой хар тугалганы зөвшөөрөгдсөн дээд хэмжээ 15 микрограмм байдаг бол жирэмсэн эмэгтэй зөвхөн 0.5 микрограмм л байх ёстой гэнэ.

Хар тугалганы агууламж зөвхөн ногоон цайгаар хязгаарлагдсангүй. Хятадын олон төрлийн цай хар тугалганы агууламжтай байна. Үүний шалтгаан нь үйлдвэрлэлийн бохирдол цайны ургамал ургадаг газар нутгуудын хөрс, гүний усыг бохирдуулж буйтай холбоотой гэдгийг хятадуудын өөрсдийнх нь судалгаа ч баталжээ. Хар тугалгын агууламж хамгийн их агуулдаг нь Хятадын уламжлалт өөлэн цай аж.

Канадад супермаркетад зарагдаж буй цайнд хийсэн судалгаагаар хятад цайг хэрэглэж болохгүйг анхааруулжээ. Энэ анхааруулга жирэмсэн эхчүүдэд илүүтэй хамаатай гэнэ. Судалгаагаар цайг гурван минутаас илүү хандлахад шингэн дэх хар тугалгын найрлага нь ихсэж байгааг тогтоожээ.

Хэрэв та Хятад цай хандалж уух дуртай бол навчийг нь тунгааж авах сайн чанарын, нарийн ширхэгтэй шүүлтүүр хэрэглэсэн нь дээр гэдгийг доктор Купермен, Канадын судалгааны зөвлөмж учирлаж байна. Мөн гурван минутаас илүүгүй хандлахын зэрэгцээ өдөрт гурваас илүү аяга цай уудаг бол өөр өөр орныхыг хэрэглээрэй. Тухайлбал, япон ногоон цай сайхан амттайн дээр хар тугалганы агууламж харьцангуй бага.

Амхерстад орших Массачусетсийн их сургуульд аналитик химийн профессороор ажилладаг, британи гаралтай Жулиан Тайсон найзтайгаа оройн зоог барих үеэр тэрбээр надтай цагаан будааны тухай таагүй мэдээлэл хуваалцах нь тэр. Өнөө цагаан будаа тариалж буй газар нутгийг эрт цагт хөвөнгийн ургамлын тариалалтын зорилгоор ашигладаг байжээ. Тухайн үед хөвөнгийн ургамлын ургалтыг дэмжих зорилгоор хүнцлийн агууламжтай бодисыг хэрэглэсэн байна. Харин хөрсөнд шингэсэн тэдгээр химийн бэлдмэл нь цагаан будааны найрлагад шингэжээ.

Профессор Тайсоны хэлснээр ийм төрлийн цагаан будаа АНУ-д хамгийн их байдаг гэнэ. Тиймээс АНУ-аас экспортолж байгаа хүнсний бүтээгдэхүүн, цагаан будааны савлагааны шошгыг заавал харах хэрэгтэй аж. АНУ-ын Хүнс ба эмийн захиргаанаас цагаан будааг хэрэглэхэд богино хугацаанд ямар ч эрсдэл байхгүй хэмээн мэдэгдсэн. Харин Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг цагаан будааг өдөр тутам хэрэглэдэг Ази гаралтай америкчуудын эрүүл мэнд алсдаа аюулд орно гэдгийг онцолж байна.

Профессор Тайсоны зөвлөснөөр бороос илүү цагаан будааг сонгож хэрэглэсэн нь дээр. Хэрэглэхээсээ өмнө усанд сайтар зайлж, паста зэрэг шиг нялцгай болгож идэх нь эрүүл мэндэд тустай. Харин будаа зажлууртай, ус багатай агшсан бол хүнсэнд хэрэглэхээс шууд татгалзаарай. Профессор Тайсон өөрөө хорт бодис хамгийн багатайгаар нь Энэтхэгийн басмати будааг хэрэглэдэг юм байна.

Чарльз Уоллес

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.