Билл Гейтс амьдралынхаа үлдсэн хугацааг буяны ажилд зарцуулна

Twitter Print
2014 оны 01-р сар 22-нд 16:20 цагт
Мэдээний зураг,
 

Компьютерийн программ хангамжийн салбарыг тэргүүлдэг “Microsoft” корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Билл Гэйтс "Bloomberg" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэх талаар ярьсан байна. Тэрээр Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумбергийн хамт оролцсон дээрх ярилцлагынхаа үеэр амьдралынхаа үлдсэн хугацааг буяны ажилд зарцуулна гэж мэдэгджээ.

Харин салбарын шинжээчдийн зүгээс Стив Балмер энэ онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаатай холбоотойгоор Билл Гэйтсийг компанийнхаа гүйцэтгэх захирлын албыг эргүүлэн авч магадгүй гэж үзэж байсан юм. Тэгвэл Билл Гэйтс энэ удаагийн ярилцлагынхаа үеэр "Microsoft"-ийн шинэ удирлагын талаар “Төлөөлөн удирдах зөвлөл дараагийн гүйцэтгэх захирлыг сонгохын тулд шаргуу ажиллаж байгаа. Техникийн байгууллагыг удирдах, шилдэг ажиллах хүчинтэй хамтран ажиллах чадвартай хүнийг хайж байгаа юм” гэж онцолсон байна. 

III Уйльям Хенри Гэйтсийн хөрөнгийн тухай сонирхолтой баримт:

1. Билл Гэйтс нэг секундэд 250 ам.доллар - Өдөрт 20 сая ам.доллар - Жилд 7,8 тэрбум ам.доллар олдог байх нь.

2. Хэрэв тэр 1000 ам.доллар газарт унагавал авах шаардлагагүй. Учир нь үүнийг авахад дөрвөн секунд зарцуулна. Харин тэр үүнийг авах хугаца

анд аль хэдий нь дансанд нь 1000 ам.доллар орсон байх нь. Гэхдээ тэр унагаасан мөнгөө авна.

3. АНУ-ын өр 5,62 триллион ам.доллар. Хэрэв Билл Гэйтс ганцаараа энэ өрийг барагдуулна гэвэл 10 хүрэхгүй жилийн дотор дуусгах нь байна.

4. Билл Гэйтс Дэлхийн бүх хүн нэг бүрт 15 ам.доллар хандив өгвөл цаана нь өөрт нь таван сая ам.доллар үлдэх нь.

5. Майкл Жордан АНУ-ын хамгийн өндөр цалин авдаг тамирчин. Хэрэв тэр идэж уухгүйгээр, өмсч зүүхгүйгээр цалингаа хадгалах юм бол Билл Гэйтс шиг болохын тулд 277 жил зарцуулах нь байна. /Одоо бол Майкл Жордан хамгийн өндөр цалин авдаггүй/

6. Хэрэв Билл Гэйтс ямар нэгэн улс байсан бол Дэлхийн 37 дахь баян улс байх байж.

7. Хэрэв Билл Гэйтсийн бүх мөнгийг нэг доллар болговол дэлхий сар хоёрын хооронд 14 удаа ирж очих зам тавьж болох нь. Ингэхийн тулд 1400 жил зарцуулах бөгөөд мөнгөө тээвэрлэхийн тулд 747 онгоц ашиглах нь.

Боломж хүн бүрт бий. Тэр бүгдийг 0-с эхлүүлсэн.

Билл Гейтс нэгэн ресторанд хооллоод тооцоогоо хийхдээ зөөгчид нь нэг ам.долларыг халаасны мөнгө болгон өгжээ. Зөөгч түүнээс таны хүү манай ресторанд хооллох болгондоо халаасны мөнгө болгон 100 ам.доллар өгдөг гэхэд Билл Гейтс би бол фермерийн хүүхэд, харин миний хүү бол тэрбумтны хүүхэд гэжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.