Нөхрийнхөө нууц амрагт бичсэн захидал

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

“Ийм захидал бичих нь сул доройн шинж гэдгийг мэдэж байгаа ч бичихгүй байж чадахгүй нь. Яагаад гэвэл би чиний тухай бодлыг толгойноосоо авч хаяж чадахгүй байна. Чи надад зовлон учруулсан. Нөхрөөс минь салгасан. Чи хар амиа хичээж, хувийн жаргалаа эрхэмлэснээс биш бусдын тухай огт бодоогүй. Гэхдээ чамд баярлалаа! Маш их!

Бид өмнө нь уулзаж байгаагүй. Гэхдээ чи миний тухай зарим зүйлийг мэдэж авах ёстой. Хүмүүний мэдэх хамгийн хачирхалтай аргаар чи намайг аварлаа! Тиймээ, би чиний аварсан эмэгтэй чинь байна.

Чи миний нөхөртэй нууц амрагийн холбоотой байсныг би олж мэдсэн. Би чамд муу юм хийж чадах л байлаа. Гэхдээ энэ нь илүүц хэрэг. Учир нь, та хоёр таарсан дугуйнууд, надтай надгүй ямар байхыг би гадарлаж байна.

Иймээс л би чамд “баярлалаа” гэж хэлж байгаа юм.

Яагаад гэвэл чи миний ирээдүйн амьдралыг аварч надад үнэхээр их тус боллоо. Би өөрөө нөхрийгөө орхиж хэзээ ч чадахгүй байсан юм. Хэрвээ чи байгаагүй бол амьдрал минь худал хуурмаг, зовлон шаналлаар дүүрэн байх байлаа. Нөхөр байсан хүний маань үнэн дүр төрхийг чи надад илчлэн харууллаа. Хожмын нэгэн өдөр толгой дээр буух байсан гай зовлонгоос чи намайг цагийг нь олж салгалаа. Миний өмнө сайхан ирээдүйг нээж өглөө.

Худал хуурмаг амьдрал надад тохирохгүй гэдгийг чи надад ухааруулж, дахин болзоонд явж, анхны үнсэлтийг мэдэрч, амьдралаа цоо шинээр эхлэх боломжийг олголоо. Нөхрийг маань хүлээн зөвшөөрдөггүй байсан аавын минь зөв байсныг чи надад баталж өглөө. Жинхэнэ хайр бол бас үнэнч нөхөрлөл юм гэдгийг чи надад ойлгууллаа.

Уй гашууд автаж үзээгүй байж тайтгарлын жаргалыг эдэлдэггүй юм байна гэдгийг чи надад мэдрүүллээ. Чиний ачаар би амьдралыг өөр өнцгөөс харах боллоо.