Амьдрал тань нэг л болохгүй байна уу? Ертөнцийн хуулиудыг зөрчөөд байгаа юм биш биз?!

Twitter Print
2018 оны 05-р сар 03-нд 17:07 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний оршин тогтнох эх үндэс болсон 7 үндсэн хууль байдаг. Үүнийг мэдэхгүй байлаа ч үүрэг хариуцлагаас мултарна л гэж байхгүй. Харин мэдэж байхад аливаа нэгэн алдаа дутагдлаас сэргийлж, амьдралын аз жаргал, баяр баяслыг олсноор та сэтгэл хангалуун, хүссэнээрээ амьдрах боломж бүрдэнэ. 

1. Хоосон чанар  буюу орон зайн хууль 

Хэрвээ танд шинэ гутал хэрэгтэй бол хуучнаа хая. Шинэ хувцас хэрэгтэй бол шүүгээнээсээ хуучин бүхнээ гаргаж хаяад шкафаа сайхан сулла. Хуучин зүйлээсээ салах дургүй зангаа хая. Хуучнаасаа салсан цагт л шинэ зүйл танд ирэх болно. Энэ нь юм бүхэн өөр өөрийн цаг хугацаатай. Ирсэн нэг өдөр байхад хуучирч муудаад алга болдог нь хорвоогийн жам, шинэ зүйлээр сэлгэж байх ёстой гэсэн агуулгатай. Түүнтэй адил оюун ухаан эрдэм чадлаа ч шинэчилж сэлбэж байх ёстой.  

Хавар болж өвс ногоо ургах хичнээн сайхан ч цагийн жамаар хагдарч, шинэ ногоо ургана. 

Дэлхий ертөнц дээр шинэ хүн мэндэлж, өтгөс өвгөд халисаар байвч, нэг үеийнхэн явж, нөгөө үеийнхэн ирсээр байвч дэлхий ертөнц л үүрд оршин үлддэг. Түүнчлэн нар мандсаар, жаргасаар, хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байдаг. Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж, улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу. Бүх гол далайд цутгавч далай нь дүүрдэггүй. Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг. 

Иймд юм бүхнийг мөнхийн мэт бүү хадгал. 

2. Сэлгэхийн хууль 

Өөрийн чаддаг зүйлээ бусдад харамгүй хэлж, зааж сурга. Ингэж байж өөрөө сурахыг хүссэн зүйлээ бусдаас сурч авна.

3. Төсөөллийн хууль

Эхлээд та ололт амжилтаа санаандаа төсөөлөн бод. Төгс төгөлдөр төсөөллөө цаасан дээр бичээд хэнд ч бүү үзүүл. Гарын доор хадгалж байгаад үе үе уншиж, баяжуулж, мөрөөдөж, зорьж байгаарай.

4. Бүтээн туурвихуйн хууль 

Мөрөөдөл, төсөөллөө бодит байдал болгон хувиргахын тулд бүхий л идэвх тэмүүлэл, хүчин чадал, зөн совингоо ашиглан ажилла. Тэгэж байж зорилгоо биелүүлж амжилтанд хүрнэ. 

5. Өгөх авахын хууль 

Таны хэн нэгэнд өгсөн өглөг 10 дахин бүр түүнээс ч их үржээд буцаж ирдэг. Та олсон бүхнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй. Байгалиас хичнээн сайхан авьяас чадвартай төрчихөөд түүнийгээ ашиглахгүй бол танд ийм их өглөг өгсөн Бурханыг гомдоож байна гэсэн үг. Иймд авьяас чадвар, өөрт байгаа бүхнээ ашиглаж амжилтаа бусадтай харамгүй хуваалцаж байвал амьдрал тань аяндаа сайн сайхан болоод эхэлнэ. 

6. Аравны нэгийн хууль 

Хорвоо өөрийн хувийг ямагт авч байдаг. Та олсон бүгдийнхээ аравны нэг хувийг аливаа сайн сайхны төлөө зарцуулж байгаарай. Таны энэ буянтай үйлсийн хариу заавал ирдэг. Энэ хариу найрсаг харилцаа, хэрэгтэй цагт дэмжлэг тусламж, эрүүл мэнд байх, аюул осолгүй байх, аз хийморьтой, ажил төрөл амжилттай байх гээд ямар ч хэлбэрээр ирж болно. Мөнгө бол үүний зөвхөн нэг л хэлбэр.

7. Нигүүлсэлийн хууль

Хэрвээ та бусдыг уучлан өршөөж чаддаггүй бол, сэтгэл санаа чинь үзэн ядалт, хар хороор буцлаж байдаг бол энэ бүхэн таныг дотроос чинь идэж танд ирэх сайн сайхан бүхнийг хаан боож, хөөн зайлуулж байдгийг санаарай. Хүнд хар хор санах нь таныг насаар чинь амар тайван байлгахгүй, гоо үзэсгэлэнг чинь дарж, амжилтанд чинь саад учруулж, амьдралыг тань байнга доош нь дарж байдаг. Иймд атаа хорслоос ангижир. 

Эх сурвалж: glavnoe.ua

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.131.225.110) 2017-11-25 10:41
      • 1
      • 1

      Миний бодол. Хүмүүс хуучин мөртлөө цэвэрхэн хувцастай хүмүүсийг сайхнаар хардаг байгаасай. Бид хэтэрхий их шинэ зүйл худалдаж авч хуучнаа хаяад байвал дэлхий бидний хуучин зүйлсийг хаанаа шингээх юм бэ. Бас шинэ зүйл хийх нөөц барагдсаар байхад бид шинэ зүйлд шунан дурлахаа болих хэрэгтэй. Нэг хувцсаа хэдэн жил өмсч байгаа нэгнээ гоочлохгүй харин ч хүндлэх хэрэгтэй. Шинэ эд материал худалдаж авах мөнгө цаг хугацаагаа өөр зүйлд зарцуулах хэрэгтэй. Шинэ зүйл таньж мэдэх, харах, сайн үйл хийх, байгаль дэлхийгээ нөхөн сэргээх гээд л. Бас их идэж таргалчихаад турах гээд байдаг хүмүүс больчихоосой. Их идэж байгалийн нөөц шавахна дээрээс бас баахан бохир ялгаруулж орчин бохирдуулна. Дэлхийн даац хэтэрсэн өнөө үед хүмүүс ч гэсэн жижигрэх хэрэгтэй гэх нь ч хайшаа юм гэхдээ л хэрэглээгээ мини болгох хэрэгтэй ш дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.131.225.110) 2017-11-25 10:43
      • 0
      • 1

      Бүх зүйлд л гоё гамтай хандаад сурчих хэрэгтэй байгаа юм даа. Хараад байхад эвдээд аваад эвдээд аваад байдаг хүмүүс их байдаг шүү

      Хариулах

    • Зочин

      (202.55.183.173) 2016-08-13 14:39
      • 0
      • 1

      aa unen 2

      Хариулах

    • Энхтуяа

      (59.153.85.97) 2016-04-14 23:18
      • 0
      • 1

      Маш их таалагдлаа!

      Хариулах

    • zochin

      (202.179.25.115) 2016-04-03 11:12
      • 0
      • 2

      Bayarlalaa

      Хариулах

    • зочин

      (49.0.161.199) 2016-03-29 23:12
      • 0
      • 3

      Авах гээхийн ухаанаар л хандалдаа.таалагдахгүй бол бухимдах хэрэггүйшдээ хэ хэ

      Хариулах

    • Эрэлчин

      (203.91.115.46) 2016-03-28 23:01
      • 0
      • 6

      Бурхан хэмээн өөрсдиийгөө өргөмжилсөн 2 3 хаан мянган жилийн настай, хэн нь тодорхойгүй нөхдүүдийн хэлсэн, ярьсан, сургамжилсныг ашиглан үндэстэн ястнаар нь дарлан дарамталж, харанхуй хүлцэнгүйд барих гэсэн атгаг оюун санааны төсөөлөл, солиорлоор үүсгэгдсэн үзэл санаануудын өөр өөр илэрхийлэл болох шашны сургааль номлолуудын энэ тэндээс хураан цуглуулсныг "Ертөнцийн хууль" хэмээн андуурч байгаа хүмүүс, үүнийг орчуулан дамжуулж байгаа хүмүүс хөөрхий. Овоо дориун юм байхн уу гээд уншчихсан чинь ийм өчүүхэн юм байх гэж дээ.... Үүнийг түгээж байгаа нь ч, уншиж шимтэж байгаа нь ч хөөрхий юм даа... Хайран цаг минь... Би ч бас хөөрхиййй....

      Хариулах

    • Sanal neg baina

      (202.9.44.16) 2016-09-21 07:42
      • 0
      • 1

      Uurtei chine sanal neg baina.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.85) 2016-05-07 20:54
      • 0
      • 1

      tehh yag zov

      Хариулах

    • Erelchin geh xvnd

      (103.57.94.19) 2016-04-04 01:00
      • 0
      • 1

      haha unshsan tand az ;)..

      Хариулах

    • Оюунгэрэл

      (59.153.114.136) 2016-03-28 16:50
      • 1
      • 4

      Шкафаа хоослохыг хоосон чанар дээр яриад байхдаа яахав дээ.

      Хариулах

    • Зочин

      (203.91.116.34) 2016-03-28 08:42
      • 0
      • 1

      Goy yuma taalagdlaa

      Хариулах

    • tserendorj

      (109.188.124.19) 2016-03-28 03:19
      • 0
      • 1

      7g l chadahgui bna daa

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.115) 2016-08-14 09:25
      • 0
      • 1

      Byasalgal tusalna "vipassana"

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.235) 2016-03-28 00:14
      • 0
      • 1

      Tiim shv bayrla

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.55) 2016-03-27 23:45
      • 0
      • 1

      Hooson chanar hedgiig buruu l oilgood baih shig bn

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.17) 2016-03-27 14:11
      • 0
      • 2

      хоосон чанар орон зайн хууль дээр яасан дүфф жишээ тавьж байнаа

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.181) 2016-08-05 18:29
      • 0
      • 1

      Орчуулсан текст нь тийм байсан биз

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.38) 2016-03-26 20:54
      • 0
      • 1

      bayarlalaa

      Хариулах

    • отгоо

      (202.55.191.34) 2016-03-26 19:53
      • 0
      • 1

      баярлалаа. хүний далд ухамсар, оюун санаа гэж агуу зүйл шүү өөртөө итгэх рхамгийн чухал. хоосон чанарт итгэх хэрэгтэй юм шиг байгаа юм

      Хариулах

    • Доржоо

      (103.57.93.218) 2016-03-26 15:32
      • 0
      • 1

      Баярлалаа

      Хариулах

    • Буяа

      (103.23.51.1) 2016-03-26 12:56
      • 1
      • 2

      Баяраллаа

      Хариулах

    • Зочин

      (121.160.225.243) 2016-03-26 11:19
      • 0
      • 2

      bayarlalaa

      Хариулах