Автомашины захуудыг ирэх сард нүүлгэнэ

Twitter Print
2016 оны 03-р сар 19-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй авто машины захуудыг ирэх сард нүүлгэхээр боллоо. Гэвч авто машины захын худалдаа эрхчлэгчид үүнд эсрэг байр суурьтай хэвээр байгаа аж.

Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг хэлэхдээ "Ирэх сараас өмнө авто машины захуудад холбогдох шаардлага, захирамжаа танилцуулж дуусна. Улмаар ирэх сарын -1нд нүүлгэнэ. Хэрвээ нүүхгүй хэмээн эсэргүүцэл үзүүлбэл газар эзэмших эрхийнх нь хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна" гэв.
Одоогоор Авто худалдааны цогцолборын хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд дөрвөн талбайд барих барилгын гүйцэтгэгч компани шалгарч, зураг төслийн ажилдаа орсон байна. Үүнээс гадна хоёрдугаар ээлжийн бүтээн байгуулалтад Унгар улсаас 70 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ. Үүний эхлэл болгож ирэх долоо хоногт Унгар улсаас төлөөлөгчид Монголд ирж эхний ээлжийн 20-30 сая ам.долларын гэрээ байгуулахаар болсон байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.