Умард Солонгос өнөөдөр Япон тэнгисийн зүг баллистик пуужин харважээ

Twitter Print
2016 оны 03-р сар 18-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгос өнөөдөр, баасан гарагт  Япон тэнгисийн зүг баллистик пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын Yonhap агентлаг мэдээлжээ. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хүчний өргөтгөсөн хээрийн сургуулийн үеэр баллистик пуужин харвасан нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг дахин татлаа.

Өмнөд Солонгосын талаас мэдээлж буйгаар, пуужинг Умард Солонгосын цэргийн хээрийн сургуулилтын талбайгаас хөөргөсөн бөгөөд тус улсын нутаг дэвсгэр дээгүүр 800 км зам туулан Япон тэнгист унасан байна. Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний штабын дарга нарын хорооноос уг пуужинг Rodong ангилалынх байсан гэж мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын 7-ноос эхэлсэн Өмнөд Солонгос-Америкийн цэргийн Key Resolve болон Foal Eagle сургуулилт дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр уг цэргийн сургуулилтад Өмнөд Солонгосын 300 мянга илүү цэргийн албан хаагч, Америкийн 17 мянган цэргийн хүчин хамрагдаж байгаа аж. “Шуурхай ажиллагааны 5015 төлөвлөгөө” хэмээн нэрлэгдэж буй уг сургуулилт Пеньяны үй олноор хөнөөх зэвсгийг устгах болон Умард  Солонгосын талаас цохилт өгсөхөөс өрсөх бэлтгэл сургуулилт хийх зорилго тавьсан байна.

Умард Солонгос шинэ он гарсаар дөрвөн удаа цөмийн зэвсгийн туршилт хийснээс  Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж эхэлсэн билээ. Тэдгээрийн дотор устөрөгчийн бөмбөг туршсан явдал НҮБ-асс тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгахад хүргэсэн бол сарын дараа тус улс дахин сансарын уудамд хиймэл дагуул хөөргөнө гэсэн шалтгаар "Кванмёнсон-4" ("Гэрэлт од - 4") зөөгч пуужингаар цөмийн цэнэгт хошуутай баллистик пуужингийн туршилт хийсэн гэж дэлхий дахин шуугихад хүрсэн юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bbbb

      (203.229.141.14) 2016-03-19 11:02
      • 0
      • 0

      Hezee baildah yum bee on sariin tavichaach

      Хариулах