Аэробик гимнастикийн өсвөр үе болон насанд хүрэгчдийн УАШТ болж өндөрлөв

Twitter Print
2019 оны 10-р сар 22-нд 18:43 цагт
Мэдээний зураг,

Аэробик гимнастикийн техникийн хорооны нэрэмжит “Өсвөр үеийн ганцаарчилсан төрлийн тэмцээн”-ийг Насанд хүрэгчдийн “29” дэх удаагийн Аэробик гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээнтэй хамтруулан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Биеийн тамир, Спортын Хорооны Спортын ордонд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд төв, орон нутгаас шалгарсан 12 багийн 130 гаруй тамирчид аваргын төлөө авьяас билэг, хүч чадал, техник ур чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээний нээлтэд Монголын Гимнастикийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Аэробик гимнастикийн ОУХМастер, Олон Улсын шүүгч Г.Ерөөлбат, Монголын Гимнастикийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Аэробик гимнастикийн техникийн хорооны дарга, ОУХМастер, Олон Улсын шүүгч Б.Оюун, Ахмад багш, Спортын матер С.Тунгалаг, ОУХМастер Ш.Оюунчимэг нар оролцлоо.

Тэмцээнийг шүүн явуулсан шүүгчдийн бүрэлдэхүүнд: Б.Оюун ОУХМастер, ОУ шүүгч Э.Мөнх-Оргил ОУХМастер, ОУ шүүгч Л. Батдорж СДМастер Улсын шүүгч Ш.Оюунчимэг ОУХМастер, Улсын шүүгч Г. Болортулга ОУХМастер, Итгэмжлэгдсэн шүүгч Б.Отгонцэцэг ОУХМастер, Улсын шүүгч Б.Сумъяадорж ОУХМастер,МГХ-ны Итгэмжлэгдсэн шүүгч А. Мөнхбаясгалан СМастер, МГХ-ны Итгэмжлэгдсэн шүүгч Э.Нямтуяа СДМастер, МГХ-ны Итгэмжлэгдсэн шүүгч Ж.Нямжаргал СДМастер,МГХ-ны Итгэмжлэгдсэн шүүгч Б.Уранбайгаль СДМастер, МГХ-ны Итгэмжлэгдсэн шүүгч Ч. Даариймаа Итгэмжлэгдэн шүүгч Б.Удаанжаргал Итгэмжлэгдсэн шүүгч Э. Уранчимэг

Тэмцээний зохион байгуулагчаар: Г.Ерөөлбат ОУХМастер, ОУШүүгч Б.Мөрөн Итгэмжлэгдсэн шүүгч Үнэнхүү Итгэмжлэгдсэн шүүгч С. Тунгалаг Итгэмжлэгдсэн шүүгчид ажиллалаа.

Баг тамирчдыг дасгалжуулсан дасгалжуулагч нараас: Э.Мөнх-Оргил ОУХМастер Г.Болортулга ОУХМастер Ц.Ганбаатар Спортын мастер Б.Сумъяадорж ОУХМастер Б. Ичинхорлоо ОУХМастер Н. Гантогтох Спортын мастер Б. Нэргүйбаатар СДМастер Ц. Энхт-Отгон Спортын мастер нар ажилласан байна.

Аэробик гимнастикийн техникийн хорооны нэрэмжит “Өсвөр үеийн ганцаарчилсан төрлийн анхдугаар тэмцээн”-ийг 3 насны ангиллаар зохион байгууллаа.  Үүнд: 1. 6-8 нас /2013-2011/ - ганц/ эр, эм, 2. 9-11 нас/2010-2008/ - ганц/ эр, эм 3.12-14 нас /2007-2003/ - ганц/ эр, эм

ШАГНАЛТ БАЙРТ ШАЛГАРСАН ТАМИРЧДААС 6-8 НАС

Ганцаарчилсан эмэгтэй төрөлд: 1-р байр Хан Ихээ 15.450 оноо Лайт клуб 2-р байр Батбилэг Долгион 15.350 оноо Гейнер клуб 3-р байр Мөнх-Оргил Монголжин 14.700 оноо Лайт клуб

Ганцаарчилсан эрэгтэй төрөлд: 1-р байр Цогтбаяр Билгүүн 15.400 оноо Шинэ Монгол Харумафүжи 2-р байр Тулга Тамир 15.250 оноо Gainer клуб 3-р байр Болормаа Дөлгөөн 14.450 оноо Лайт клуб

9-11 НАС Ганцаарчилсан эмэгтэй төрөлд: 1-р байр Мэндбаяр Хүслэн 16.350 оноо Лайт клуб 2-р байр Зоригбат Мишээл 16.300 оноо Лайт клуб 3-р байр Тулга Эгшиглэн 16.200 оноо Гейнер клуб

Ганцаарчилсан эрэгтэй төрөлд: 1-р байр Батчулуун Төгсхавар 16.950 оноо Gainer клуб 2-р байр Амгалан Чингүүн 16.150 оноо Gainer клуб 3-р байр Доржпүрэв Өнөболд 15.800 оноо Gainer клуб

12-14 НАС Ганцаарчилсан эмэгтэй төрөлд: 1-р байр Батчулуун Энхтөгс 18.200 оноо Гейнер клуб 2-р байр Энхтүвшин Оюумаа 17.800 оноо Лайт клуб 3-р байр Батбаяр Саруул 17.500 оноо Лайт клуб

Ганцаарчилсан эрэгтэй төрөлд: 1-р байр Чинбат Батбуян 18.250 оноо Лайт клуб 2-р байр Гантулга Идэржавхлан 17.800 оноо Лайт клуб 3-р байр Ууганбаяр Хосжаргал 17.050 оноо Лайт клуб

БАЙГУУЛЛАГЫН ДҮНГЭЭР

6-8 насны ангилал: 1-р байр Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Лайт клуб 4 оноо 2-р байр Г.Болортулга дасгалжуулагчтай Гейнер клуб 4 оноо 3-р байр Б. Сумьяадорж дасгалжуулагчтай Монгол Харүмафүжи 5 оноогоор

9-11 насны ангилал: 1-р байр Г.Болортулга дасгалжуулагчтай МУБИС-ийн Гайнер клуб 3 оноо 2-р байр Э. Мөнх-Оргил дасгалжуулагчтай Лайт клуб 3 оноо 3-р байр Б. Ичинхорлоо дасгалжуулагчтай Шинэ Өнөөдөр БДСургууль 7 оноогоор

12-14 насны ангилал: 1-р байр Э. Мөнх-Оргил дасгалжуулагчтай Лайт клуб 3 оноо 2-р байр Г.Болортулга дасгалжуулагчтай Гейнер клуб 4 оноо 3-р байр Ц. Энх-Отгон дасгалжуулагчтай Дархан Уул Монгол Оюу 6 оноогоор тус тус баг тамирчид эзэллээ Тэмцээнд оролцсон бүх тамирчид дасгалжуулагч нартаа Спортын өндөр амжилт хүсье.  

Эх сурвалж: МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.