Бамбай булчирхайд зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисууд

Twitter Print
2017 оны 11-р сар 09-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Мэдээж йод

Йод нь голдуу загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд харин цагаан хоолтнууд далайн замаг болон далайн байцаанаас йодны хэрэглээгээ нөхөн авч болно. Түүнчлэн илжгэн чих, бууцай, хушга, чинцай, улаан лооль, хүрэн манжин, улаан лууван, хасарваань гэх мэт хүнсэнд йод ихээр агуулагддаг. Бие организмд йод дутагдах өвчин буюу гипотериозын үед йодын агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг бол харин бид организмд йод илүүдэх буюу гипертериозын үед эсрэгээрээ хэрэглээг хязгаарлах шаардлагатай.

Манган

Манган нь дотоод шүүрлийн янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бодисын солилцоонд идэвхтэй оролцож байдаг. Мэдрэлийн эсийн бүтцэд нөлөөлж, сэтгэл санааг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй. Манган нь олон төрлийн хүнсэнд, ногоон навчит ногоо, шинэхэн жимс ногоонд агуулагддаг тул эдгээр хүнсийг түүхийгээр нь идвэл сайн. Мөн цай, какао, туулайн бөөр, шар буурцаг болон улаан буудайн гурил, халуун ногоо, хар бараан өнгийн зөгийн бал, маханд агуулагддаг.

Кобальт болон В12 аминдэм

Кобальт нь В12 аминдэмийн найрлаганд оролцохоос гадна загас, далайн гаралтай бүтээгдэхүүн: туна загас, май загас, алгана, сагамхай, хулд загас, мөн хүүхдийн будаа зэрэгт агуулагддаг.

Дээрх хоёр аминдэм нь бие организмд хоол тэжээл орох үед түүнд агуулагдах шим тэжээлтэй бодисыг шимэгдүүлэх, мэдрэлийн болон дархлалын системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, аминхүчил нийлэгжихэд чухал үүрэгтэй. Бамбай булчирхай нь мэдрэлийн системтэй салшгүй холбоотой байдаг тул аль алинд нь анхаарах нь зүйтэй юм.

Зэс

Зэс нь олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Элэг, самар, үр тариа /гурвалжин будааа, цагаан будаа, улаан буудай, овъёос/, сам хорхой, наймаалж, вандуй, гоймон зэрэг нь зэсээр баялаг юм.

Тирозин аминхүчил

Энэ бодис нь селений адил бамбай булчирхайн даавар ялгаруулах үүрэгтэй. Амьтны гаралтай бүтээгдэхүүн болох улаан мах, элэг, загас нь тирозины эх булаг болдог бол гадил жимс, газрын самар, авокадо, бүйлс самар, шош зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнд ч бас агуулагддаг байна.

Селен

Селен нь хүний бие махбодид маш бага хэмжээтэй агуулагддаг ба бамбай булчирхайн даавар нийлэгжихэд зайлшгүй шаардлагатай байдаг. Селен нь элэг, өндөг, эрдэнэшиш, цагаан будаа, шош, вандуй, арвай буудай, улаанбуудай, самар, брокколи зэрэгт агуулагддаг.

Байгалийн антиоксидантууд ба Е аминдэм

Хамгийн шилдэг антиоксидантууд бол цитрусын төрлийн жимс, тэр дундаа нимбэг, мөн ногоон цай, сонгино, сармис, хлорелл юм. Харин самар, загас, хатаасан чангаанз, хар чавга, чацаргана, бууцай, тошлой нь Е аминдэмийг хамгийн их агуулдаг. Е аминдэм нь дотоод шүүрлийн системийг үйл ажиллагааг зохицуулж, идэвхжүүлдэг ба судас, цус, нөхөн үржихүйн эрхтэнд эергээр нөлөөлж йодыг шингээж байдаг.

Шинэхэн жимс ногоо

Мэдээж шинэхэн жимс ногоо хэрэглэлгүйгээр хүн эрүүл байна гэж үгүй. Аль болох л жимс ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • odnoo

      (202.70.46.224) 2016-12-20 14:21
      • 0
      • 1

      Бамбай булчирхай яаг юунас үүсэлтэй өвчин бэ

      Хариулах