2016 оны 03-р сар 16-нд 21:27 цагт

Хару башё - 4 дэх өдрийн барилдаан

Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Манай залуу хүчтэн Ичиножёо А.Ичинноров өнөөдөр оросын бөх Амурутай барилдан өрсөлдөгчөө дэвжээнээс хялбархан гаргалаа. Ингэснээр манай бөх  Ичиножёо башёг тэргүүлэгчийн эгнээнд бичигдэж байгаа бөгөөд маргааш Митакеумитай хүч үзнэ.  

Өнөөдөр манай гурван маэгашира цолтонууд болох Такайнова Тоёохибикиг давсан бол Тамаваши, Кёкүшюүхо нар  өрсөлдөгч бөхдөө ялагдлаа. Өнөөдөр доод зиндаанаас өгсөн барилдсан Сэйро Э.Өнөболд Китатайкитай барилдаж уветанаге мэхээр яллаа.

Манай залуу озеки Тэрүнофүжи өнөөдөр унаагүй явсан Икиойтой барилдав. Өмнө нь гурван удаа унаж, ганц л удаа ялсан өрсөлдөгчөө тэрбээр өнөөдөр барсангүй. Барилдааны явцад давуу байдал олсон ч тэрнийгээ хадгалж чадсангүй дэвжээнээс гарчихав. Ингэснээр Тэрүнофүжи озеки нараас өрсөлдөгчдөө ялагдсан эхний озеки болов. Маргааш Тэрүнофүжи маэгашира Такаясутай барилдана. Эхний дөрвөн өдөр Японы озеки цолтой бөхчүүд тун өнгөтэй байгаагаа харуулж ганц ч унаагүй байгаа нь сүүлийн хэдэн жил тохиогоогүй явдал болж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.