“Атлетико Мадрид”, “Манчестер Сити” дунд шөвөгт шалгарлаа

Twitter Print
2016 оны 03-р сар 16-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн тоглолт үргэлжилж байна. Энэ удаа олон рекорд шинэлэгдэж байгаа. Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгч Португалын К.Роналду “Реал Мадрид” клубын нэр дээр хэсгийн зургаан тоглолтонд 11 гоол оруулсан нь дээд амжилт болжээ. Мөн Испани улсаас анх удаа “Аваргуудын лиг”-ийн нэг улиралд таван баг оролцсон нь өмнө нь тохиолдож байгаагүй зүйл байв.

Сүүлийн таван улирал дараалан оролцож буй “Манчестер Сити” шөвгийн 16-д өмнө нь “Барселона”-д хоёр удаа хожигдсон. Өнөө цагийн шилдэг клубээс өөр учраа байсан байсан бол “Хотынхон” хожих байсан нь лавтай. Энэ удаа хэсгээ итгэлтэй тэргүүлж, даруухан өрсөлдөгч “Динамо Киев”-ийг гэрт нь 3:1-ээр хожсон бол урд шөнө талбай дээрээ 0:0-ээр тэнцлээ. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3-1-ээр илүүрхэж, анх удаа шөвгийн наймд үлдэж байна.

Нөгөө талд Испанийн “Атлетико Мадрид” эхний тулаанд Голландын “ПСВ Эйндховен”-ы талбайд 0:0-ээр тэнцээд байв. Харин урд шөнө ч гэсэн хоёр багийн тоглогчид гоол хийж чадалгүй 0:0-ээр тэнцсэн. Улмаар торгуулын цохилтоор ялагчийг тодруулах болоход “Атлетико” азтай байж, 8-7-гийн харьцаатай ялалт байгууллаа.

Өнөө шөнө 2015-2016 оны улирлын шөвгийн 16-гийн сүүлийн тоглолтууд болно. Үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татсан шилдэг багууд болох Испанийн “Барселона” талбай дээрээ Английн “Арсенал”-ыг, Германы “Бавари Мюнхен” гэртээ Италийн “Ювентус” клубтэй гал гарсан тоглолтыг хийх аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.