Ажлаа "үнэн сэтгэлээсээ" халтуурдахыг харуулсан 25 Энэтхэг арга барил

Бид ч алдаа гаргадаг. Гэхдээ алдаагаа мэдэрч түүнийгээ дараагийн удаа засахыг хичээдэг. Харин ажлаа сайн хийх гэж хичээдэггүй, ердөө хийхийн төлөө л хийчихсэн мэт тийм ажил бас байх юм. 

Энэ Монголд биш Энэтхэгт авсан зураг. Гэсэн ч зарим нь их л танил дүр зураг байна. Ялангуяа төрийн байгууллагын албан хаагчид эндээс өөрийнхөө Энэтхэг хувилбарыг олж харж ч магадгүй. Инээд ч заримдаа "гашуун" байдаг. 

1. Энэ залхуу "новш" ядаж мөчрийг тойруулаад зурж байхын оронд аваад чулуудчихсан ч болоосой. 

Road

2. Энэ замыг бариулсан гэрээлэгч замаа хүлээж авсан болов уу?

roadconstruction

3. Энэ замыг бариулсан инженер гэж ямар сургууль төгссөн хүн байдаг бол? Энэ замыг "модтой" зам гэх үү, алуурчин зам гэх үү?

treeroad

4. За тэр машины зам ч бүр өнгөрч, галт тэргэнд хэдэн хүн сууж явдаг билээ дээ...

traintrack

5. Энэ барилгын инженер дипломоо худалдаж авсан нь гарцаагүй. Шатаар гарлаа, толгойгоо хаглахаас өмнө буцья даа.

Architecturefail

6. Хүн болгон архитектор болдоггүй ээ гэж... 

funnyarchitecture

Энэ чинь одоо ямар гээчийн загвар, зургаар бүтсэн "супер" байшин бэ?

building

7.Солгой гартай хүн бүтээсэн юм уу хаашаа юм. Өөрөө л ойлгох байх даа. 

clockfail

8. Галт тэрэгний буудлын цаг ийм байж болох уу? Зарим нь галт тэрэгнээсээ хоцроод, зарим нь яагаад ирдэггүй юм бол оо гэж гайхшраад бүр хэцүүхэн юм болох нь дээ...

traintime

9. Улан дээр нь үнэ нь бичээстэй байхад ингэж ч худалдан авагчдыг хуурахыг оролдох гэж дээ...

flipkartfraud

 

10. Ийм тохиолдолд яаралтай биш, яаралгүй тусламж л болох байх даа...

billboard

11. Энэ самбар их олон утга агуулж байх шиг...Т

tagline

12. Энэ уул нь Nelson Mandela-гийн гэгээн дурсгалд зориулсан арга хэмжээний самбар. Гэтэл зураг дээрх хүн хэн бэ?! Ердөө л түүний дүрд тоглосон Холливуудын жүжигчин Morgan Freeman шүү дээ. Одоо ч тэр амьд сэрүүн, кинондоо тоглосоор л байгаа...

Mandela

13. Эрхэмсэг ноён сайд аа, танд сайн сайхныг хүсье гэж бичих гээд алдсанаас болж "Аймшгийн ноён сайдаа, танд сайн сайхныг хүсье" гэжээ. 

horriblechiefminister

14. Үүнийг хийлгэх гэж мөнгө төлсөн л байх даа. 

wrongtoilet

15. Энэ нийтийн бие засах газар одоо хүртэл баригдаж дуусаагүй байна уу, эсвэл энэтхэгчүүд нууж хаах юмгүй болсон улсууд уу... 

publictoilet

16. Энэ ч бие биенээсээ салж хагацаж чадахаа байсан романтик хосуудад зориулсан 00 бололтой... хэ хэ

twinbathroom

17. Энд суугаад боссон хүн амьд үлдэх үү...

onejobfail

18. За, энэ нөхрөөс авсан ундаа ямар юмны хольцтой байх нь ойлгомжтой...

golgapa

19. Энэ дэлгүүрийн эзэн нь хүүхдийг секс мөлжлөгт ашиглахыг дэмждэг байх нь... 

mannequin

20. Эмээ минь дээ, эмээ минь. Тэтгэвэртээ гараад гэртээ хөзрөө тоглооч...

governmentemployee

21. Эмэгтэй хүний гоо сайхныг үзэн ядагч л эмэгтэй  хүний хөхийг ингэж харуулах байх даа...

censored

22. MTV India энэ хүнийг амьд гэдэгт эргэлздэггүй бололтой. Түүний төрсөн өдөрт мэнд хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсчээ... 

johnlennon

23. Hindustan Times сонины эрхлэгч сайн шалгаагүй бололтой. First man on the Moon (Саран дээр буусан анхны хүн) гэж бичих гэсэн бололтой. Харамсалтай нь Neil Armstrong, first man on the man буюу Эр хүн дээр гарсан анхны эр хүн бол Нейл Армстронг гэж орчуулагдахаар бичжээ. 

hindustantimesmoon

24. Мэдээний нэвтрүүлгийг "шинэ түвшинд" гаргасан сэтгүүлч

reporting

26. Хуримын зураг алаач. Гэсэн ч ийм зурагчинг хөлслөх хэрэгтэй үгүйгээ бас бодох л асуудал...

weddingphotosessionfail

Эх сурвалж: www.boredpanda.com

Орчуулсан Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.