Анкара хотод дэлбэрэлт үйлдсэн сэжигтнээр 6 хүнийг баривчилжээ

Twitter Print
2016 оны 03-р сар 15-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Туркийн нийслэл Анкара хотод болсон террорист халдлагыг зохион байгуулсан байж болзошгүй ургаан хүнийг өчигдөр баривчилжээ. Тус улсын хүчнийхэн Турк-Сирийн хилээс 45 километр зайд орших Шанлыурфа тусгай ажиллагаа явуулж, гэмт этгээдүүдийг баривчилсан бөгөөд ойрын хугацаанд Анкара хотод авчирна гэж Anadolu агентлаг мэдээлсэн байна.

Анкара хотын зорчигч тээврийн төвд дэлбэлсэн автомашин чухам энэ хотоос ирсэн болохыг цагдаагийнхан тогтоосон бөгөөд мөрдлөг шалгалтын явцад сэжигтэй этгээдүүдийг илрүүлсэн аж.

Наад зах нь 37 хүн аминд хүрч, зуу гаран хүмүүс шархдуулсан уг халдлагыг өмнө нь нэг залуу, нэг эмэгтэй зохион байгуулсан мэдэгдэж байсан билээ. Тэд амиа золиослон дэлбэрэлт үйлдсэн байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.