Гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр Элизабет Тейлор

Тод цэнхэр нүд, хамба хилэн мэт өтгөн хөмсөг, төгс төгөлдөр гоо үзэсгэлэнгийн эзэн бол яах аргагүй Элизабет Тейлор. Эрх дураараа, хатуухан зантай, үнэт эдлэл дунд гялалзах дуртай Элизабет Холливудод "Мөнхийн эмэгтэйлиг" хэмээх нэр томьёог бий болгосон юм. Түүний гэр бүл уран зураг, боримлын наймаа эрхэлдэг байсан бөгөөд Элизабетыг долоон настай байхад Америкт ирж суурьшин Беверли Хиллзд галарей нээжээ. 

Элизабет багын гоо үзэсгэлэнтэй байсан тул 10-хан настайдаа кинонд тоглох анхны урилга авч эхэлсэн бөгөөд амьдралынхаа туршид нийт 70 орчим кинонд тоглож их бага дүр бүтээжээ. 

Эртний Египетийн хатан хаан Клеопатраг холливудын домогт жүжигчин Элизабет Тайлороор төсөөлдөг. Учир нь тэр Клеопатра хатны дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн цорын ганц жүжигчин юм. Тэрбээр “Оскар”ын шагналд таван удаа нэр дэвшиж “Баттерфлайд 8″-д бүтээсэн залуу бүсгүйн дүрээрээ 1960 онд анхны, “Виржиния Вүүлфээс хэн айна вэ?”-ийн хөгшин архичин эмэгтэйн дүрээрээ 1967 онд хоёр дахиа гардсан юм.

Г.Ганаа

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Darrence

      (188.143.232.27) 2016-12-21 10:40
      • 0
      • 0

      Hello AlotxCengratula,ions for your website. I love the postcard photos. Do you have the original ALBUMS? I collect the photo albums which contained these photos. I have several photos like this collected from the albums I acquired in some countries I lived before (Portugal, Czech Republic and Germany) and others I travelled to.Thanks for your help.Multumesc!p.s. I am in Bucharest. Living and working here since October 1st 2008.

      Хариулах