Уйлж байгаа хүүхдийн хөлөнд иллэг хий

Twitter Print
2018 оны 08-р сар 07-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн бие тавгүйтэж, уйлагнаад байхад сэтгэлд нэг л зовиуртай байдаг. Харин ийм үед ямар арга хэмжээ авах вэ? Тэгвэл хариулт нь тун энгийн бөгөөд ийм үед хүүхдийн хөлийн улны цэгийг зөв олж даран, иллэг хийх нь юу юунаас илүү чухал. Хөлийн уланд орших тодорхой хэсэг бүр нь эд эрхтэн болгонтой хамааралтай байдаг.

Эцэг эхчүүд энэхүү аргыг хэрэгжүүлснээр хүүхдэд таатай байх нөхцлийг бүрдүүлж, уг эмчилгээг хийснээр хүүхэд ч тайвширдаг.

Хүүхдийн хөлний иллэг

1.Толгой болон шүд

Хэрэв хүүхдийн шүд урган, өвдөлт мэдрэгдэж эхэлвэл энэ хэсэгт хөнгөхөөн иллэг хийх шаардлагатай. Түүнчлэн хүүхдийн булчин хэт сул байх үед зурагт үзүүлсэн идэвхтэй цэгт иллэг хийвэл сайнаар нөлөөлдөг.

2.Хамар ба хамрын хөндий

Хөлийн энэ хэсэгт орших идэвхтэй цэгэн дээр дарснаар хүүхдийн хамрын битүү арилж, хамар битүүрэлтийн дараа бие организм хурдан сэргэдэг.

3.Уушиг

Хэрвээ хүүхэд тань ханиалгаад байгаа бол хөлний дээд хэсэг болох зурагт үзүүлсэн хэсэгт болгоомжтой дарж иллэг хийгээрэй.

4.Наран сүлжээ

Наран сүлжээ нь ходоодны цаана байрлах хэвлийн хэсгийн мэдрэлийн зангилаанаас бүрддэг. Хэрвээ хүүхдийн гэдэс өвдсөн бол энэ хэсэгт дарснаар өвдөлт намддаг.

4.Гэдэсний дээд хэсэг

Хүүхдийн хөлний улын энэ хэсэгт дарснаар ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжирч, хүүхдийн уйлах гол шалтгаан болдог булчин агшилтаас ангижирч болдог.

5.Гэдэсний доод хэсэг

Хэрэв хүүхдийн хөл атиран, гэдэс нь дүүрээд байгаа бол хөлний энэ хэсэгт заавал иллэг хийгээрэй.

6.Нуруу

Өсгий хэсэгт иллэг хийснээр хүүхэд тайвширч, амардаг бөгөөд шөнө хийвэл бүр илүү ашигтай.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.