Сэтгэл уярааж, зүрх хайлуулах 31 зураг

Зураг түүх өгүүлнэ гэдэг. Гэтэл зураг бас дотоод сэтгэлийг мянгантаа илэрхийлэх нь ч бий. Энэ ертөнцийн хүрээлэн буй орчин, хүн амьтан бүгд л өдөр бүр сэтгэлийн баяр жаргал, зовлон гутрал, уналт босолт, атаа хорсол гээд тоо томшгүй олон зүйлтэй учирч, өөр өөрийнхөөрөө зовж, шаналж, баярлаж, гунигладаг биз. Доорх зургууд таны мэлмийг баясгах төдий биш. Харин сэтгэлийн тань хаа нэгтээ нуугдсан мянган чавхдасын нэгийг ч болов хөндөх нь лавтай. 

Чоно бол чоно л юм даа

Эмэгчин чоно арсалдагч чононоос айж эмээж буй мэт эрэгчин чононыхоо хүзүүн доогуур нуугджээ. Гэвч айж буй дүр үзүүлэн эрэгчин чононыхоо хүзүүнд өөр чонын соёо зоогдохоос хамгаалж буй хэрэг гэнэ. 

Урд өдөр нь энэ нохойг амьтны асрамжийн газраас авсан. Хар даа, нэг өдрийн дотор хичнээн аз жаргалтай болоо вэ...

Хорт хавдрыг ялан дийлсэн хүү. Тэр хэзээ ч бууж өгөөгүй. 

Залуу хурд хэтрүүлэн салхи татуулан давхих дуртай. Гэсэн ч түүнийг одоо охиноо гэх хайр ийм үйлдэл хийхээс зогсоож чаддаг. Ийм хөөрхөн охинд аав нь дандаа хэрэгтэй. 

Би бас том болоод хүүхэд гаргана, тийм ээ ээж ээ?

Жинхэнэ баатар

Николай Беляев, 92 настай. Тэрээр 1945 Гитлерийн Рейхстагийг эзэлж орой дээр нь Зөвлөлтийн далбаа хатгаж байсан цэргүүдээс цор ганцаар амьд үлдээд байна. 

Найман сарын дараа... 

Сайхан сэтгэл

Эвий дээ, идэх юм ховор л биз дээ...

Амьд гарч чадсан

Энэ бяцхан охин Сибирийн өтгөн ойд төөрч долоо хоногийн турш даарч хөрч, өлсөж цангасан ч амьд үлдэж чадсан ховорхон заяатан билээ. 

Хэрэгтэй цагт нь дайсандаа ч туслах сэтгэлтэй байна гэдэг агуу юм.

Ердөө 500-хан грамм жинтэй төрсөн охин эрүүл энх өсөн торниж байна. 

Princess

Түүний суудаг тэрэг яг л Үнсгэлжингийн тэрэг мэт, тэр өөрөө яг л Үнсгэлжин шүү. 

Өвөөгийн хайр 

Өвөө, бороо орж байна уу?

Хараагүй хүн туслагч нохойгоо хайрлан энхрийлж байна.

Ээжийнхээ хүслийг биелүүлсэн охин хоногоо хүлээж буй эхийнхээ дэргэд дипломоо гардан авч байна. 

Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Нялх үр хэнийх ч байсан ялгаа юу байхав...

Та чадлаа...

Ирландын рэгбийн тамирчин Brian O’Driscoll өөрийг нь дэмжигч бяцхан охинтой ээлжит ялалтаа хүүхдийн эмнэлэгт тэмдэглэж байна. 

Өвөрмөц түүхтэй гэр бүл

Америк бүсгүй Barbara Soper-ийн гурван хүүхэд 08.08.08, 09.09.09, 10.10.10. өдрүүдэд төрсөн.

Талархал

Намайг дулаан байлгасанд талархлаа. 

Хоёулаа үггүйгээр ч ойлголцоно шүү

Үхтлээ үүрд үнэнч... 

Удаан хагацсаны эцэст уулзаад дахиад л салав...

2010 оны 10-р сарын 31-нд Өмнөд Солонгосын 436 иргэн Хойд Солонгост очиж 1953 оны Солонгосын дайны үед хагацаад салсан Хойд Солонгост амьдардаг гэр бүлийн гишүүдтэйгээ 63 жилийн дараа анх удаа уулзах зөвшөөрөл авсан юм. Энэхүү уулзалт 3 хоног үргэлжилсэн ч 63 жилийн зовлон жаргалаа хүүрнэж амьжина гэж үү... Дахиад л хагацлаа. Дахин амьд уулзаж чадах болов уу...

Амьдрал үргэлжилсээр

Дөрвөн настай Пакистан охин Aisha Daud охин шашны сургалт дээр 

Дүүтэй боллоо

Хаанаас хүрээд ирэв...

Эхийн хайр 

Германы амьтны хүрээлэнд төрсөн зулзагаа эх горила энхрийлэн нойрсуулж байна.

Хайр

Үнэнч анд минь

Цаг хугацаа өнгөрөхөд 

Түрүүч эхнэр, гэдсэн дэхь хүүхэдтэйгээ салах ёс хийж байна.

Насан туршийн хайр 

Белградад Олон улсын эмэгтэйчүүдийн барын үеэр

Сонин зорчигч 

Панда бамбарууш асран хамгаалагчийнхаа хамт онгоцоор Эдинбургийг зорив...

Эх сурвалж: www.brightside.me

Орчуулсан Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.