iPhone дээр дата сүлжээг бусад төхөөрөмж дээр хэрхэн цацах вэ

Twitter Print
2017 оны 09-р сар 15-нд 18:15 цагт
Мэдээний зураг,

iPhone дээр Дата сүлжээ буюу 3g эсвэл 4g ашиглаж байх үед тухайн интернэт сүлжээг өөр төхөөрөмж дээр цацах түгээх шаардлага багагүй гардаг. Бид энэ удаагийн зөвлөгөөнд iPhone дээр ямар нэг нэмэлт апп эсвэл програм ашиглахгүй өөрийн утсаас дата сүлжээг аливаа нэг вайфай сүлжээ хүлээн авагч утас таблет компьютер зэрэг дээр цацах талаар хүргэж байна.

Жич: Энэхүү заавар нь iOS 9 ба түүнээс дээш бүх загвар дээр тааруулсан.

Алхам 1: Settings апп дээр дарж ороорой. Тэгээд Cellular-ийг сонгож ороод Cellular Data Network дээр дарж орно уу.

Алхам 2: Хамгийн доошоо гүйлгээд Personal Hotspot дээр байрлах Username дээр дурын нэрээ оруулж өгнө. Одоо зүүн дээд буланд байрлах Cellular дээр дараад Дахин Personal Hotspot гэж орно уу. Personal Hotspot-ийг асаах хэрэгтэй.

Алхам 3: Хэрэв та нууц үгээ өөрчлөх хэрэгтэй бол Password дээр дарж ороод интернэт цацаж байгаа сүлжээний нууц үгийг оруулж болно. Нууц үг оруулахдаа нийт агуулагдах тэмдэгт 8-аас их байх ёстой ба нууц үгээ өөрчилж дуусаад "Done" дээр дарна уу. Одоо та энэхүү вайфайд холбогдох төхөөрөмж дээр Вайфай сүлжээ хайлгах үед таны утасны нэрээр харагдах болно. Та өөрийн хийж тохируулсан нууц үгээ хийгээд iPhonе-оос цацсан вайфай сүлжээнд холбогдож байгаа юм.

Таны цацсан вайфай сүлжээнд төхөөрөмж холбогдсон нөхцөлд утасны дэлгэц дээр цэнхэр дотор хэдэн төхөөрөмж яг одоо холбогдсон байгааг харуулдаг.

www.iphone.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Fanny

      (188.143.232.27) 2016-12-21 15:19
      • 0
      • 0

      You Sir/Madam are the enemy of confusion evreewhyre!

      Хариулах