Э.Бат-Үүл: Арева Монгол ХХК 6000 орчим ажлын байр бий болгоно гэдэг үнэхээр таатай хэрэг

Twitter Print
2016 оны 03-р сар 11-нд 16:59 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Франц Улсын Арева монгол ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантыг хүлээн авч уулзлаа.

Арева монгол ХХК нь Монгол Улсад 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд геологи, хайгуул, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дорноговь, Сүхбаатар аймагт төвлөрч ажилладаг компани юм. Өнгөрсөн хугацаанд ураны 2 ордыг илрүүлж тогтоосон байна.

Уулзалтын эхэнд ноён Тьерри Плэзант нийслэлийн Засаг даргатай дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд “Манай компани нь Дорноговь, Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа явуулж, Улаанбаатар хотод төв оффисоо ажиллуулж байна. Бид өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй Дорноговь, Сүхбаатар аймгийн хөгжил, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхэд онцгой анхаарч ажилладаг. Манай ажилтнуудын гэр бүл Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Тиймээс танай хотын хөгжил, цаашдын үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оролцуулах сонирхолтой байгаа” хэмээн хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сүүлийн хоёр жил уул уурхайн хөрөнгө оруулалт эрс багассантай холбогдуулан ажилгүйдэл нэмэгдэж, зээл авсан иргэдийн амьдрал хүнд байдалтай байна. Тиймээс танай компанийн төслийн ажил эхэлж, 6000 орчим ажлын байр бий болно гэдэг үнэхээр таатай мэдээ байна. Ингэснээр танайд ажилд орсон 6000 өрхийн амьдрал сайжирч, тэдний асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Хотын даргын хувьд манай иргэдийн ажил, амьдралыг сайжруулах ийм хөрөнгө оруулалт болж байгаа тул би танай компанийг бүрэн дэмжиж ажиллана” гэлээ.

Мөн тэрээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжин ажиллах сонирхолтой байгаад талархаад, хоёр асуудалд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. “Орлого багатай өрхүүдийн хүүхэд маш хүнд өвчнөөр өвчлөх тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Тиймээс бид эдгээр хүүхдүүдэд туслах зорилготой “Энэрэл сан” байгуулах гэж байгаа бөгөөд тус сан нь тусламжийн үйл ажиллагаа явуулна. Мөн Өвлийн наадмыг өргөжүүлж Туул голын мөсөн дээр тэмээний уралдаан зохион байгуулж жуулчдыг татах сонирхолтой байна” гэсэн юм.

Ноён Тьерри Плэзант “Хамтарч ажиллах бүрэн боломжтой. Бид нийгмийн хариуцлагын ажилд оролцоход онцгой анхаарч ажилладаг. Тиймээс хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.214.0.249) 2016-03-12 13:33
      • 0
      • 0

      Gadnii companiar hamag gazar nutgaa sendiilgej,hasna yu bgaagaa tedend erhiig ni ogood taviad tuuchihaad deerees ni hamag bayalgiig ni uhahdaa MN-chuudiig ashiglaad hergee buteehiin tuld saihan am garch baigaag ni meddeggui yum bhdaa ene teneg .AN,MAN geed odoo turiin erhend bgaa urvagchid bugd zailaasai.

      Хариулах

    • guilagachin

      (202.72.242.130) 2016-03-11 18:47
      • 0
      • 0

      bitii l hudlaa hutsaad baigaarai songuuli bolokh gekheer l dur duraaraa l hutsakh ym unekheer tegej tusalval sain l baina sh dee

      Хариулах