2016 оны 03-р сар 11-нд 15:51 цагт

Тагтнаас унаад аврагдсан азтай хүү

Хятадын Шанхай хотын Донгуан дүүрэгт ой гаран насны хүүхэд таван давхрын тагтнаас унах гэж байсныг хөршүүд нь аварсан тохиолдол гарчээ. Хөрш бүсгүй хүүг унах гэж байгааг харсан учраас гэр лүүгээ орж, хүүг тосох бүтээлэг авчран хүмүүстэй цуг тагтны дор тоссоноор хүү унасан ч аврагджээ.

Хүүгийн хувьд гэртээ эмээтэйгээ байсан бөгөөд тоглож байгаад тагтныхаа хаалгыг санамсаргүй байдлаар түгжчихсэн аж. Хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд ямарваа нэгэн гэмтэл, бэртэл аваагүй байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.