Зүрхний шигдээст хүргэж болзошгүй 6 шинж тэмдэг

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Зүрхний шигдээс нь дэлхий даяараа насан хүрсэн хүн амын дунд түгээмэл тохиолддог өвчин бөгөөд гэнэт амь насаа алдах гол шалтгаан болдог. Өнгөрсөн жил гэхэд л Америкт зүрхний шигдээсээр амиа алдсан иргэдийн тоо 25 хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарчээ.

Зүрхэнд асуудал үүсэх үндсэн шалтгаан бол холестрины түвшин өндөр байх, цусны даралт өндөр болох, мөн тамхи татах юм.

Доорх шинж тэмдгүүд нь зүрхний шигдээс болохыг анхааруулж байгаа бөгөөд илэрсэн тохиолдолд тоолгүй орхиж болохгүй. Магадгүй таныг сар эсвэл 2 сарын дараа зүрхний шигдээс хүлээж байж ч болох шүү дээ.

Цээжин тус газарт эвгүйрхэх

Хэрвээ таны цээжин хэсэгт хэн нэгэн дараад байгаа мэт мэдрэмж төрж, хөндүүрлэх, базалж байгаа мэт санагдаад байгаа бол даруй эмчид хандаарай. Энэ шинж тэмдгүүд нь ялангуяа биед ачаалал өгөх үед ажиглагддаг.

Архаг ядаргаа

Энергиэ бүрэн алдаж, хэт ядрах нь зүрхний шигдээс тусах эрсдэлийг үүсгэдэг. Та архаг ядаргаанд орж “шахсан нимбэг” шиг болоод байгаа бол өдрийн цагаар бага ч болтугай унтаж амраарай. Мөн эмчид хандахад илүүдэхгүй.

Үргэлж жихүүдэс хүрэх, хүйтэн мэт санагдах

Та ханиад хүрсэн мэт бие тавгүйрхэн жихүүдэс хүрч, юмны үнэр мэдрэхгүй байна уу? Энэ нь цусны эргэлтийн систем болон уушиг асуудалтай болж байна гэсэн үг юм. Иймээс мөн л эмчид хандаарай.

Хавагнах

Хэрвээ та тогтмол хавагнаад байгаа бол таны бие махбодиор цус гүйхэд хүндрэлтэй байдал үүссэн байна. Ялангуяа хөл, хөлийн тавхай, ул, шагай хэсгээр хавагнаж хавдаад байвал яаралтай арга хэмжээ авч эмчид хандаарай.

Толгой эргэх

Толгойн эргэлт нь тархинд хүчилтөрөгч дутагдсанаас үүдэлтэй. Мөн ийм үед таны хөдөлгөөн зохицуулах чадвар мууддаг. Хэрвээ хөнгөхөн ханиад томуу хүрч, толгой чинь эргэх, тэр дундаа энэ нь тогтмол ажиглагдаад танаас салахгүй бол анхааралдаа авч арга хэмжээ аваарай.

Амьсгал давчдах

Зүрхний цохилт сулраад ирэхээр уушиганд тань ачаалал ирж хэвийн үеэс илүү ачаалалтай ажиллаж эхэлдэг. Ийм үед цуснаас ирэх хүчилтөрөгчийн давтамж бага байдаг учраас зүрхний үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэхүү чухал үүргийг уушиг гүйцэтгэдэг аж. Та биедээ бага зэрэг ачаалал өгөхөд амьсгаадаж байвал энэ нь эмнэлэгийн тусламж авах болсныг илтгэж байгаа хэрэг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • giihnaran

      (202.9.43.71) 2017-06-04 21:47
      • 0
      • 0

      ymar aimar ym be heleed barahgui ni

      Хариулах

    • Altangerel

      (103.229.120.1) 2016-11-25 16:58
      • 0
      • 0

      Hi zuun gar badaaraad zarimdaa ym tsohison ymshig yanginaad b.h ymaa 4 ymuu 5 davhart ugsuhd ltseejnees tsus amtagdaad horsood b.h shig tolgoi ergeed dotor muuhairaad bur he hed ogih ym

      Хариулах

    • sodura

      (103.10.22.66) 2016-03-15 23:00
      • 0
      • 0

      zuun gar badairaad baihiin yaj bna gesen ug ve zuvlulguu ugsund bayrallaa

      Хариулах

    • dalai

      (122.201.22.72) 2016-03-13 07:53
      • 0
      • 0

      nasand hureegu hund noloolku bizdee te

      Хариулах

    • Зочин

      (66.181.190.143) 2016-11-24 19:32
      • 0
      • 0

      Nuluulnu shu. Hamgiin zaluu 23 nastai bsn shu.

      Хариулах

    • daria

      (202.21.106.115) 2016-03-12 10:54
      • 0
      • 0

      Sain okhin shu.Bayarlalaa

      Хариулах

    • zochin

      (103.229.123.164) 2016-03-11 20:33
      • 0
      • 0

      Zoloo chi shuu dandaa heregtei zuil oruuldag.

      Хариулах