Алтан хадны тухай сургамжит үлгэр

Twitter Print
2017 оны 06-р сар 11-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Эрт дээр үед нэгэн үндэстэн маш ядуу амьдардаг байжээ. Бусад ард түмнээс ч илүү ядуу аж төрдөг тэднийг хараад Будда ихэд өрөвдөж туслахыг хүсэв, гэхдээ яаж гэдгээ сайн мэдэхгүй байлаа.

Ядуу үндэстний амьдардаг өндөр ууланд аварга том хад асга байдаг бөгөөд Будда нэг өглөө энэ үндэстнийг сайн сайхан амьдруулж, юугаар ч дутаахгүйн тулд нөгөө хадыг алт болгон хувиргахаар шийдэв. Энэ үеэр нэг шавь нь “Та тэдэнд туслах гэж байгаа тань сайн хэрэг, гэхдээ алтан хад жинхэнэ тусламж болж чадах уу? Түүний оронд 10 цагаан буян, 10 хар нүглийн тухай сургаалаа та айлдвал ямар вэ?” асуулаа.

Будда шавийнхаа үгийг сонсоод жаахан бодосхийснээ түүний зөв гэж үзээд зовж шаналсан нөгөө ард түмэндээ өөрийн сургаалаа хайрлажээ. Хэсэг хугацааны дараа тэдгээр хүмүүсийн дунд дэг журам тогтож, эцэг эхээ илүү халамжлан, харж хандан, залуусыг зөв хүмүүжүүлдэг болсноор барахгүй бүгдээрээ ядарч зовж байгаа нэгэндээ туслахыг урьтал болгож эхэлжээ. Хамгийн гол нь бүгд гар хумхилгүй ажиллаж, талх тариа тарьж ургуулах зэргээр дор бүрнээ хөдөлмөрлөн нийтээрээ баян цатгалан амьдардаг болов.

Сургамж: Хэрэв хад асгыг алт болгон хувиргасан бол юу болох бол? Мэдээж ядуус хөрөө, сүх барин алтан хадыг цавчиж хөрөөдөх байсан биз. Нэгийгээ их авлаа, надад бага байна гэх зэргээр хэрүүл маргаан, зөрчил үүсч улмаар дайн дэгдэж ч магадгүй. Иймээс 10 цагаан буян, 10 хар нүглийн тухай сургаал алтан хаднаас ч  илүү үнэтэй ажээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Unity

      (188.143.232.27) 2016-12-21 10:34
      • 0
      • 0

      Hi Katherina, my name is original Catherine, nice name we have huh?That is what happened if you planned to left Henry at home.He jump in and come along with you, so next time you bring Henry with you and then he will behave, haiaahha.Nhce little mice story,Mary

      Хариулах