Дэлхийн тэрбумтнуудын хотын жагсаалтыг Москва тэргүүлж байна

Twitter Print
2017 оны 04-р сар 19-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

-Хамгийн олон тэрбумтантай дэлхийн топ 10 хотын 5 нь Азийнх-

Дэлхийн хамгийн олон тэрбумтантай топ 10 хотын нэрсийг Forbes сэтгүүл 3-р сард зарласан билээ. Энэ жагсаалтанд АНУ-ын Нью Йорк, Даллас болон Азийн 5 хот орсон байна. 

ОХУ-ын нийслэл Москва хот тэрбумтнуудын хот гэдэг алдраа дахин хамгаалж эхний байранд жагсчээ. Москва хот сүүлийн 5 жилийн хугацаанд АНУ-ын нийслэл Нью Йорк хотыг ардаа орхиж ийнхүү дөрөв дэхь удаагаа жагсаалтыг тэргүүлж байна. Дэлхийн тэрбумтнуудын 82 нь буюу 366 тэрбум америк долларын хөрөнгийн эзэд энэхүү хөл ихтэй, "шинэ оросууд"-ыг хотод амьдардаг аж.  

Харин жагсаалтын хоёрдугаарт 280 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий 62 тэрбумтан амьдардагаараа Нью Йорк хот жагсчээ. 

Лондон, Хонг Конг хотууд тус бүр 43 саятантайгаар 3-р байрт жагссан байна. 

Нью Йорк хотын хувьд хамгийн сүүлд дэлхийн хамгийн олон тэрбумтантай хотоор 2009 онд шалгарч байжээ. Тэр үед энэ жагсаалтанд АНУ-ын 5 хот буюу New York, Chicago, San Francisco, Dallas, Los Angeles хотууд эхний 10-т шалгарч байж. Харин энэ жил дөнгөж хоёрхон хот буюу Нью Йорк, Даллас хоёр л эхний 10-т багтжээ. Даллас хот 18 тэрбумтантайгаар 10-р байрыг Парис хоттой хувааж эзэлсэн байна. 

2012 онд Facebook дэлхий нийтэд үйл ажиллагаагаа нэвтрүүлснээс улбаалан Сан Франциско хот топ тэрбумтнуудын хотуудын жагсаалтаас хасагджээ. Учир нь компанийхаа үйл ажиллагааг дагаад олон тэрбумтан хотын гадагш, дагуул хотод амьдрах болсон байна. Facebook-ийн төв оффис байрладаг Palo Alto хэмээх жижиг хотод гэхэд л 10 тэрбумтантай аж. 

Hong Kong 43 тэрбумтантайгаар Азийн хамгийн алдартай олон тэрбумтантай хотоор байнга шалгардаг уламжлалаа алдсангүй. Beijing San Francisco хотыг "цохиж" гүйцэн энэ жагсаалтын эхний 10-т жагсаж чадлаа. Хятадын нийслэл 21 тэрбумтантай болсон нь өнгөрсөн жилийнхээс 6-аар илүү байгаа юм. Мөн Энэтхэгийн Mumbai, Солонгосын нийслэл Seoul хотууд топ 10-т багтаж чаджээ.  

Ази Европыг холбон оршдог Туркийн нийслэл Истанбул хотод гэхэд 37 тэрбумтан амьдардаг бөгөөд тэд эдгээр тэрбумтнуудтай харьцуулахад хамгийн "ядуу" тэрбумтнууд гэнэ. Энэ хотын дундаж тэрбумтны хөрөнгө 1.7 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь жишээ нь Лондон хотын дундаж тэрбумтнаас 2 дахин бага хөрөнгөтэй байгаа юм. 

Францын нийслэл Парис хотын тэрбумтнууд бусад хотын тэрбумтнуудаас хамгийн баян нь гэнэ. Парис хотын дундаж тэрбумтны хөрөнгө 6.81 тэрбум байгаа нь бусад хотуудын тэрбумтнуудаас даруй 2.2 тэрбум ам.доллараар илүү байгаа юм. 

Харин дэлхийн хамгийн олон тэрбумтан бол Латин Америкийн хэмжээгээр тоологддог 98 тэрбумтаны нэг Карлос Слим юм. Гэсэн ч Латин Америкийн орнуудаас 26 тэрбумтантайгаар ганцхан Чао Паула хот топ 10-т багтаж чадсан бөгөөд тэрбумтнуудын тоо өнгөрсөн жилийнхээс 6-аар нэмэгдсэн байна. Гайхалтай нь Чао Пауло хотын тэрбумтнуудын нэг хүнд оногдох дундаж хөрөнгө 4.6 тэрбум ам. доллар байгаа нь Парисын дараа хамгийн баян тэрбумтнууд гэсэн ангилалд багтах юм. 

Энэхүү жагсаалтыг иргэншлээ солих, сэлгэх зэрэг асуудалтай тэрбумтнууд нилээд будилуулдаг бөгөөд тухайлбал, Facebook-ийг үүсгэн байгуулагчдийн нэг Eduardo Saverin 2011 онд татварын асуудалтай холбогдон буруутгагдсан даруйдаа АНУ-ын иргэншлээс татгалзаж байгаагаа мэдэгдэж байсан юм. Үүнийгээ тэрээр тайлбарлахдаа "Миний иргэншлээ солих болсон шалтгаан нь би ажлын шаардлагаар 2009 оноос хойш Сингапур улсад байнга оршин сууж ажиллаж амьдарч байна" гэсэн байдаг. Одоогийн байдлаар татварын таатай нөхцөлтэй хэмээн тооцогддог Сингапур улсад өөр орны иргэшилтэй ч байнга оршин суугч гэх статустай дэлхийн 14 тэрбумтан байдаг. 

 Ингээд энэ жил топ 10-аар шалгарсан дэлхийн тэрбумтнуудын хотыг нэрлэвэл: 

1. Moscow

84 тэрбумтан (өнгөрсөн жил 78 тэрбумтантайгаар мөн 1-р байранд жагссан) 

Нийт хөрөнгө: $366,650.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $4,364.88

ОХУ-ын нийт тэрбумтны тоо: 110

2. New York

62 тэрбумтан (өнгөрсөн жил 57)

Нийт хөрөнгө: $280,000,000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $4,528.23

АНУ-ын нийт тэрбумтны тоо: 442 

3.(tie)  Hong Kong

43 тэрбумтан (өнгөрсөн жил 38)

Нийт хөрөнгө: $195,300.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $4,541.86

Хонгконгийн нийт тэрбумтны тоо: 39

3. (tie) London

43 тэрбумтан (өнгөрсөн жил 39)

Нийт хөрөнгө: $159,850.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $3,717.44

Их Британий нийт тэрбумтны тоо: 38

5. Istanbul

37 тэрбумтан (30 тэрбумтантайгаар өнгөрсөн жил мөн 5-р байр)

Нийт хөрөнгө: $65,400.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $1,767.57

Туркийн нийт тэрбумтны тоо: 43

6.Sao Paulo

26 тэрбумтан (өнгөрсөн жил 19)

Нийт хөрөнгө: $120,900.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $4,650.00

Бразилын нийт тэрбумтны тоо: 46

7. Mumbai

24 тэрбумтан (өнгөрсөн жил 18)

Нийт хөрөнгө: $98,400.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $4,100.00

Энэтхэгийн нийт тэрбумтны тоо: 55

8. Seoul 

23 тэрбумтан (өнгөрсөн жил 19)

Нийт хөрөнгө: $54,450.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $2,367.39

Өмнөд Солонгосын нийт тэрбумтны тоо: 24

9. Beijing

21 тэрбумтан (өнгөрсөн жил 15)

Нийт хөрөнгө: $54,910.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $2,614.76

Хятадын нийт тэрбумтны тоо: 122

10. (tie) Dallas

18 тэрбумтан (өнгөрсөн жил 17)

Нийт хөрөнгө: $63,000.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $3,500.00

АНУ-ын нийт тэрбумтны тоо: 442

10. (tie) Paris

18 тэрбумтан (өнгөрсөн жил 13)

Нийт хөрөнгө: $63,000.000

Нэг тэрбумтанд оногдох дундаж хөрөнгө: $3,500.00

Францын нийт тэрбумтны тоо: 24

Эх сурвалж: Ricardo Geromel, Contributor, Forbes    

Англи хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.