iPhone хооронд Bluetooth ашиглан зураг хэрхэн дамжуулах вэ

Twitter Print
2016 оны 04-р сар 22-нд 12:05 цагт
Мэдээний зураг,

iPhone хоорондоо түүнчлэн iPhone, iPad , iPod, Mac гэх мэт Apple төхөөрөмж хоорондоо Bluetooth ашиглаж зураг бичлэг гэх мэт контентуудыг дамжуулж болдог. Энэхүү үйлчилгээг AirDrop гэж нэрлэдэг юм. Зөвхөн Bluetooth сүлжээг ашиглаж ямар ч интернэтгүй нөхцөлд хүртэл зураг дүрс бичлэг дамжуулах боломжтой, мөн дээрээс нь вебсайт линк байршил гэх мэт маш олон файлууд дамжуулах чадвартай.

AirDrop ямар ямар төхөөрөмж дээр ашиглаж болдог вэ?

  • iPhone 5 болон түүнээс дээш бүх загвар
  • iPad Pro
  • iPad (4-р загвар) эсвэл илүү сүүлийн үеийн
  • iPad mini эсвэл түүнээс дээш
  • iPod touch (5-р загвар) эсвэл илүү сүүлийн үеийн

Хэрхэн AirDrop тохируулах вэ? 

1.Өөрийнхөө iPhone эсвэл iPad дээр дэлгэц доороос Control Center чирж гаргаж ирээрэй.

2.Wifi хажууд байрлах Bluetooth тэмдэглэгээ дээр дарах хэрэгтэй. (Жич заавал Wifi Сүлжээ асаалттай байх шаардлагагүй)

3.Airdrop дээр дарж орно уу.

4.Гурван төрлийн сонголт байх бөгөөд Off буюу унтраах Contacts Only зөвхөн өөрийн мэддэг эсвэл танилын хүрээнд ашиглах Everyone буюу хэн бүхэнтэй зөвшөөрсөн нөхцөлд зураг дүрс бичлэг дамжуулах гэж байгаа. Та өөрийнхөө хэрэглээнд тохируулж доорх 2 сонголтоос нь сонгоорой.

5.Хэрэв та Contacts Only-г сонгосон бол iCloud дээр заавал нэвтэрч орсон байх ёстой.

Хэрхэн AirDrop ашиглаж iPhone эсвэл iPad хооронд контент дамжуулах вэ?

Та AirDrop тохиргоог зөв хийж гүйцэтгэсэн бол өөрийнхөө iPhone эсвэл iPad дээр Photos апп дээр дарж ороорой.

1.AirDrop-оор явуулах гэж байгаа зураг эсвэл бичлэгээ сонгож аваад Select дээр дараад явуулах зураг бичлэгүүдээ сонгож болно хэдийг ч явуулж болно. Хэр их зураг бичлэг байгаагаас явуулах хурд харилцан адилгүй байдаг шүү!  

2.Сонгож авсан бол зүүн доод буланд байрлах Share хийх товч дээр дараарай. Тэгээд Airdrop дээр хүлээн авах гэж байгаа хэрэглэгч эсвэл төхөөрөмжийн нэр дээр дараад явуулах болно.