Монгол хэлний дүрмийн алдаа шалгагч програмыг үнэгүй хэрэглэх боломжтой

Twitter Print
2016 оны 03-р сар 10-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Энэхүү програмыг МТШХХГ-аас гаргасан бөгөөд  МТШХХГ  http://spellcheck.gov.mn/ ийн сайтруу орж шууд ашиглах боломжтой юм байна.

“Wegaspell” гэх энэхүү програм нь монгол хэлийг хэрэглэгчид гараас оруулсан бичвэр болон уншуулсан текст файлаа хэлбэржүүлэх, болон монгол хэлийг дүрмийн хувьд шалган, буруу үгийнхээ зөв хувилбарыг харах боломжийг олгох болно. 

Мөн үүнээс гадна хэвлэх, шинэ файл үүсгэн бичих, програмын үндсэн сангаас хайлт хийх, өөрийн хэрэглэгчийн сан үүсгэн түүндээ хүссэн үгээ хадгалах зэрэг олон давуу талтай аж. Өмнө нь 2013 онд Болорсофт компани Монгол хэлний алдаа шалгагч “Болор дуран” гэсэн програмыг гаргаж байжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.