Роналду Аваргуудын лигийн дээд амжилтыг тогтоов

Twitter Print
2016 оны 03-р сар 09-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Испанийн хөлбөмбөгийн “Реал” багийн довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтод “Рома”-гийн эсрэг үндсэн бүрэлдэхүүнд гарч тоглосон байна. Энэ тоглолт 31 настай португал тоглогчийн хувьд Аваргуудын лигийн плэй-оффт оролцсон 57 дахь тоглолт нь болсон юм. Ингэснээр Роналду лигийн дээд амжилтыг тогтоожээ. 

“Барселона”-гийн экс хагас хамгаалагч Хави түүнээс нэг тоглолт дутуу билээ. Харин “Порту”-гийн хаалгач Икер Касильяс 55 тоглолтод оролцож байв. Түүний ард Иньеста, Лэмпард, Месси болон “Манчестер Юнайтэд” багийн хаалгач Виктор Вальдес нар бичигддэг аж. 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.