Оюутны санаачлагыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлалаа

Twitter Print
2016 оны 03-р сар 09-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачлагыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Төслийн чиглэл:

  • нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
  • оюутны суралцах орчныг сайжруулах;
  • оюутны клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • дотуур байрны орчныг сайжруулах;
  • оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;
  • дотоодын оюутан солилцоог дэмжих;
  • хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
  • хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах
  • Хэрэгжүүлэх хугацаа: 12 сар хүртэл
  • Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл

Төслийн баг: 

Бакалаврын хөтөлбөрт хамрагдаж буй 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг ажиллана.

Сонгон шалгаруулалт:

Нэгдүгээр шат: Тухайн дээд боловсролын сургалтын байгууллага сонгон шалгаруулна.

Хоёрдугаар шат: БСШУЯ-аас томилсон Олон талын төлөөлөл бүхий хороо сонгон шалгаруулна. 

Оюутны санаачлагыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл,жураммаягтыг http://www.meds.gov.mn, http://www.herp.mn вэб хуудаснаас танилцана уу. Уралдааныг 2016 оны 3 дугаар сарын 7–ны өдрөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.