Жаран сая долларын гэрээнд гарын үсэг зурав

Twitter Print
2016 оны 03-р сар 08-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Улсын их  хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төслийн зээлийн хэлэлцээрийг өнгөрч сарын 19-нд баталсан. Тэгвэл өчигдөр энэхүү хэлэлцээрт хоёр тал албан ёсоор гарын үсэг зурсан байна. Төслийн нийт санхүүжилт нь 60 сая ам доллар бөгөөд эхний санхүүжилт болох зургаан сая ам доллар энэ сардаа багтан орж ирэхээр хүлээгдэж байгаа аж. Харин үлдсэн санхүүжилт нь Зээлийн батлан даалтын сангийн сонгосон банкуудын хугацаат хадгаламжид байрших бөгөөд зээлийн батлан даалт гаргах эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд зарцуулагдах юм байна.

Энэ төсөл 2016-2021 он хүртэл буюу таван жилийн хугацаанд тодорхой үе шаттайгаар хэрэгжих ажээ.

Төсөл хэрэгжиж эхэлснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж ,уул уурхайн бус салбаруудад ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн төрөлжүүлэх , ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.