Талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт хоёр өрөө байр бэлэглэжээ

Twitter Print
2016 оны 03-р сар 07-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Туслалцаа дэмжлэг хэрэгтэй болсон нэгэндээ халуун гараа сунгадаг Монголчуудын өгөөмөр, буянтай үйлс улам л хүчээ авч, нийгмийн бүх л салбарыг хамрах болсон нь энэ цагийн хамгийн гэрэл гэгээтэй мэдээлэл юм.

Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг цахим ертөнцөөр тарж, түүний өнөр өтгөн гэр бүлээ авч яваа эгэл жирийн боловч тэмүүлэл дүүрэн амьдрал хэн хүний сэтгэлийг хөдөлгөн, урам зориг бадрааж байсан билээ.

Харамсалтай нь “Хэлж ирдэггүй хийсч ирдэг” орчлонгийн хатуу зовлон тэдний өнөр гэр бүлийг тойрсонгүй дайрч өнгөрсөн долоо хоногт ажилч, хичээнгүй залуу бурхны оронд одсон талаарх эмгэнэлтэй мэдээлэл тарж, олон нийтийг цочирдуулсан билээ. Өнчирч хоцорсон түүний хань болон үр хүүхдүүд нь фэйсбүүк хуудсаараа дамжуулан хайртай аавынхаа араас гүн эмгэнэж байгаагаа мэдэгдсэн бол талийгаачийн ажиллаж байсан "Улаанбаатар такси" компанийн ажилчид энэ гэр бүлийнхний зовлонг хуваалцаж, чадлынхаа хэрээр тусалж дэмжжээ.

Тэгвэл амьдралынх нь өмөг түшиг, ноён нуруу болсон гэрийн эзэн нь харамсалтайгаар насан өөд болсонд гүнээ харамсал илэрхийлж “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн байна.

“Шинэ Толгойт” төслийн хамт олон талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт орон сууц өгөх болсон шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр албан төслийн пэйж хуудсаараа мэдээлжээ. Уг мэдээллийг үнэн, баталгаатай эсэхийг олон хүн асууж, эргэлзэж байгаа тул өнөөдөр  өглөө төслийн удирдлагууд хуралдан албан ёсны шийдвэр гарган баталгаажуулжээ.  Ийнхүү Монгол ардын “Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг зүйр цэцэн үгийг “Шинэ Толгойт” төслийн хамт олон ажил хэрэг болгож талийгаач Т.Даваасүрэнгийн өнчирч хоцорсон таван хүүхэд, бэлбэсэн гэргийд нь хүний амьдралййн хамгийн чухал хэрэгцээ болсон хоёр өрөө орон сууц бэлэглэж байгаа нь үнэхээр Монголчууд “Эвтэй байхдаа хүчтэй”-г улстөрчдийн худлаа амлалтаар биш жирийн иргэдийн халуун сэтгэлээр илэрч байгаа хамгийн бодитой нотолгоо болов. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Shermaine

      (188.143.232.27) 2016-12-21 13:36
      • 0
      • 0

      I wonder about one question. The BGH states as follows:A trader using a sign with the suffix ®, without being the holder or licensee of the trademark, regularly misleads the public in a manner relevant under the UWG. This may be different if the trader is the holder of a similar trademark and if his use can be qualified as genuine use.Does this also mean that a trader using the suffix ® - or 'TM' for that matter - without having been able to register the sign (for lack of disitnctiveness), misleads the public?

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.14) 2016-03-08 13:39
      • 0
      • 0

      Ashgui dee, m,ash ih bayarlalaa.

      Хариулах

    • зочин

      (5.45.192.107) 2016-03-07 16:17
      • 0
      • 0

      Шинэ Толгойт төслийн хамт олонд баярлалаа.Та бүхний ажилд амжилт хүсье.Талийгаачын гэр бүлд эмгэнэл илэрхийлье.

      Хариулах