Ц. Пүрэвсамбуу: Тасалбарын үнийг 500 төгрөг болгон нэмэгдүүлснээ албан ёсоор мэдэгдэж байна

Twitter Print
2014 оны 01-р сар 23-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Том оврын автобус эрхлэгчдийн холбооныхон нэгдүгээр сарын 23-наас эхэлж нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигч бүрт 500 төгрөгийн тасалбар таслахаас аргагүй болсон тухай дуулгасан. Тэд энэ тухай 2009 оноос хойш 26.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа бөгөөд төрөөс ямар нэгэн нөхөн олговор олгодоггүй тул компаниуд эдийн засгийн хямралд орж, цаашид үйлчилгээ эрхлэх боломжгүйд хүрээд байгаа талаар ТОАҮЭХ-хон мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр Нийслэлийн тээврийн газраас Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд автобусны зорчих тасалбарын үнийг нэмэгдүүлэх асуудлыг нэг сарын хугацаатайгаар хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн. Харин Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэхүү хүсэлтийг хүлээн авахгүй, тасалбарын үнийг 500 төгрөг болгон нэмэгдүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Тэгэхээр иргэд маргаашнаас эхлэн нийтийн тээврээр зорчихдоо 500 төгрөг төлөхөөр боллоо. 

Энэ талаар Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуугаас цөөн асуултад хариулт авсан юм. 

Маргаашнаас эхлэн иргэд 500 төгрөгөөр зорчихоор боллоо. Гэвч 400 төгрөгийн тасалбараар цаашдаа явна гэсэн. Үүнээс болж иргэд, кондукторын хооронд маргаан их гарах юм биш үү?

Нэгэнт хэвлүүлчихсэн тасалбарыг тарааж дуусгахаас өөр аргагүй. Түүнчлэн тасалбарын хэвлэлтийг Нийслэлийн нийтийн тээврийн газар хариуцдаг болохоор бид шууд л 500 төгрөгийн тасалбар хэвлүүлэх эрхгүй. Харин нэгэнт 500 төгрөгөөр яваад жигдрээд ирэхээр цаашдаа зайлшгүй 500 төгрөгийн тасалбар хэвлүүлэх нь чухал. 

Ямар үндэслэлээр үнээ нэмж байна вэ?

Гол үндэс нь Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан хотын нийтийн тээврийн үйлчилгээний тарифийг 1996 оны 3 дугаар сард багтаан чөлөөлт тогтолцоонд дэс дараатай шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заасан байдаг. Тэр тогтоол нь одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэтэл олон жил энэ тарифийг хатуу барьснаас болоод нийтийн тээврийн салбарт хямрал бий болсон. Энэ хямрал юугаар илэрсэн гэхээр, ажилчдын цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар шаардлага тавьж эхэлсэн. Мэдээж энэ шаардлагыг биелүүлэх болж, зарим газруудаар ажил хаялт бий болсон. Тиймээс үүнийг шийдвэрлүүлэхийн тулд Нийслэлийн удидлагуудад тавьсан асуудлаа Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар оруулсан. Ингээд Нийслэлийн тээвэрт явж байгаа компаниудын тарифийн алдагдлийг Нийслэлээс хариуцах боломжгүй, төсөв байхгүй гэсэн хариулт өгсөн. Тэгээд МУ-ын засгийн газарт энэ тооцоололт бүх зүйлээ өгсөн. Мөн Шударга Өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт 14 хоногийн өмнө хүргүүлсэн байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 23-наас буюу маргаашнаас эхлэн иргэд автобусны тарифийн үнэ 500 төгрөг төлж зорчих болно.

Засгийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт 14 хоногийн өмнө өглөө гэсэн. Тэд энэ асуудлыг судлаж, зөвшөөрсөн эсэх, нийт улсаас хичнээн төгрөг төсөвлөсөн байдаг вэ?

Нөхөн олговорт 53 мянган төгрөг тусгагдсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдлийг тооцоолоогүй байгаа. Учир нь энэ асуудлыг нийгмийн хамгааллийн яамд яригдаж байгаа учраас шийдээгүй байна. Нэгдүгээр сарын 23-наас эхлээд 500 төгрөг болгох асуудлаар засгийн газар болон нийслэлийн тээврийн газраас үүнийг зохицуулдаг байгууллага зах зээлд байх ёсгүй. Хэрвээ зохицуулдаг байгууллага гараад ирвэл алдагдлыг л татаас өгөх ёстой. Алдагдлыг өгч чадах байгууллага өнөөдөр гараад ирвэл бид 400 төгрөгөөр үйлчлээд, 600 төгрөгийн тооцооллоороо тарифийнхаа алдагдлыг аваад явах боломжтой.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд яг хичнээн аж, ахуй нэгж харьяалагддаг вэ. Үнийн нэмэгдлийн талаар бүгд дэмжсэн үү?

24 аж, ахуй нэгж байдгаас гурав нь улсынх. Нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг нэмж байж л бид ажилчдынхаа цалин хөлсийг нэмнэ. Саяхан “Автобус-1” компанийн ажилчид цалин нэмэгдүүлэх шалтгаанаар ажил хаялт хүртэл хийснийг та бүхэн мэдэж байгаа.

 

Зарим кондуктор тасалбараа өгөхгүй тохиолдол гардаг. Энэ нь алдагдал нөлөөлдөг байх?

Хяналтын тогтолцоо хуучин журмаараа явагдана. Тасалбарын хувьд тухайн зорчигч, кондуктор хоёрын хоорондын асуудлаар л шийдэгдэнэ шүү дээ. Хэрвээ иргэд гомдол гаргасан тохиолдолд гомдлийн дагуу шийдвэрлэх ёстой.

Үнээ нэмээд үйлчилгээний чанар бас сайжирна гэсэн үг үү?

Үүнийг дагаад ямар нэгэн өөрчлөлт орох нь зүйн хэрэг. Эдийн засгийнхаа суурь асуудлыг бүрэн шийдээд ирэхийн бол үйлчилгээний чанар болон соёлд өөрчлөлт орох үндэс байгаа.

Өнөөдөр автобус 500 төгрөг болохоор иргэдийн нуруун дээр бас нэгэнт дарамт учирч байна гэж та бодохгүй байна уу?

Дарамт учрах ч гэсэн манай иргэд ойлгоно гэж бодож байна. Яагаад гэхээр зах зээлд ороогүй ганц салбар бол нийтийн тээвэр юм. Бид бусад салбартай харьцуулаад бодоход, нийтийн хоолны газар гэхэд хуушуур нэг ширхэг нь 50 мөнгө байсан. Гэтэл автобусны мөнгө ч ялгаагүй 50 мөнгөөр үйлчилдэг байсан. Тэр үед автобус маш их алдагдалтай ажилладаг л байсан шүү дээ. Алдагдлыг нь татаас хэлбэрээр л өгчихдөг байсан. Гэтэл одоо нийгмийн захиалгат үйлчилгээ өгөөгүй мөртлөө алдагдлыг татаас хэлбэрээр өгөхгүй байгаа учраас л эдийн засгийн гол учир шалтгаан энэ юм.

Нөхөн төлбөр гэж жил болгон тодорхой хэмжээний мөнгө авдаг шүү дээ?

Нөхөн олговор гэдэг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цагдаагийн байгууллагын ажилтан, оюутнуудад Монгол улсын их хурлаас баталсан хуулийн дагуу автобусанд үнэгүй зорчих эрх олгосон. Эрх бүхий иргэдэд тусгай үнэмлэх олгож, тэдний мөнгийг нөхөн олговор гэж олгож байгаа. Энэ тооцооллоороо явж байгаа боловч дээрх бүхий хүмүүс хэрэгцээнийхээ эрхээр явдаг.

Тухайлбал, нэг оюутанд өдөрт хоёр чиглэл тогтоож өгдөг байсан үе бий. Харин одоо бол чөлөөтэй зорчиж үйлчлүүлж байна. Тэдний өдөрт хичнээн удаа сууж явах алдагдлыг тээвэрчид хүлээдэг. Тиймээс ийм алдагдалтай ажиллаж байгаа учраас шатан дээр гишгээд хөлөө тавьсан тохиолдолд мөнгөө төлдөг эдийн засгийн зах зээлийн тооцоогоор явах ёстой. Гэтэл энэ зарчим алдагдаж, автобусны үнэ нэмэхгүй байвал сайн, энэ байгууллага ажиллаж болоод байна гэсэн ийм буруу ойлголтоос болоод зах зээлд оруулж ирээгүй салбар бол яах аргагүй нийтийн тээвэр шүү дээ. Хатуу үгээр хэлбэл, нийтийн тээврийнхэн боолын хөдөлмөр эрхэлж ирсэн.

Одоогоор алдагдлын тоо хэд байгаа, цаашлаад 500 болговол алдагдалгүй ажиллана гэсэн үг үү?

Үгүй, бид тарифийн алдагдлыг  600 төгрөгөөр тооцож, болгож өгөөч гэсэн тооцооллоо тавьсан. Одоохондоо иргэд нуруун дээр ирэх ачаа гэж ярьж байгаа учраас бид эхлээд 500 төгрөгөөр явуулж эхэлье гэж шийдсэн. Үүнийг эсэргүүцэж 500 болохгүй гэсэн хүмүүс  ч цөөнгүй гарах нь тодорхой. Гэхдээ тарифийн алдагдлыг 600 төгрөгт хүргээд алдагдлынх нь тооцоог өгнө гэж Засгийн газраас бидэнтэй хэлцэл байгуулах юм бол хуучнаараа явах боломжтой.

Тэгэхээр засгийн газар энэ сарын 23-наас өмнө ямар нэгэн хариу ирүүлэхийг иргэд хүлээх нээ?

Энэ сарын 23-наас өмнө Засгийн газраас хариу авахыг шаардаж байгаа ч одоогоор ямар нэгэн сураг чимээ байхгүй тул бид дотооддоо өөрсдөө ийм шийдвэрийг гаргахаас өөр гарцгүй болоод байна. 

Mongolcom.mn Г. Ганчимэг 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.47) 2014-01-22 19:57
      • 0
      • 0

      yu ve oyutnuud geheer yagad zaaval baar gj hutsdagiin

      Хариулах

    • Зочин

      (182.160.38.50) 2014-01-22 15:58
      • 0
      • 0

      500 hangalltaa une bha

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.47) 2014-01-21 15:40
      • 0
      • 0

      Oyutnuud unegui yavdag ni l buruu baigaa yum. Baardah geed yavahdaa hurtel unegui unaagaar yavj baina shuu dee. Eniig l boliulchihval morooroo niitiin teevriin unaagaar hol zalgulj baigaa humuust daramt bolj, une osohgui shuu dee. Neg ugeer helbel oyutnuudyn toloh estoi uniig jiriin irged huvaaj tolj baigaa gesen ug yum. Harin Niitiin teevriinhen bainga avtobusaar zorchdog humuust saryn, bur jiliin hongololttei bilet uridchilj zarj ene ter bolno sh dee. Baingyn bilet gesen ug shuu dee. Il olon orny jishig bolson uilchilgee shuu dee.

      Хариулах