2016 оны 03-р сар 04-нд 18:36 цагт

Bill Gates брейк бүжиглэж, залуустай доргижээ

Тэрээр өнгөрсөн сарын 23-нд Jimmy Fallon-ы “The Tonight Show”-д оролцож, дижи хийн, улмаар брейк бүжиж, залуусыг дэмждэгээ илэрхийлжээ. Энэ нь түүний буяны сангийн ажлын нэг хэсэг болох цээвэр эрчим хүч үйлдвэрлэх төслөө залуучуудад хүргэх арга байсан аж. Тэрээр хэлэхдээ “Бид үнэхээр дэлхийн хамгийн ядуу хүмүүст туслахыг хүсэж байгаа бол хямд, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх арга замыг олох хэрэгтэй байна. Хямд тэгээд хүн бүрт хүртээмжтэй байх ёстой юм. Цэвэр гэдэг нь нүүрстөрөгчийн давхар исэлгүй, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэдэг хоргүй байх ёстой” хэмээсэн байна.

1994 онд Гейтсийн гэр бүл дэлхийн хамгийн том буяны сан болох Билл ба Мелинда Гейтс санг үүсгэн байгуулсан. Тус сангийн гол зорилго нь ядуу орнуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэх, өлсгөлөнг даван туулахад туслах явдал аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.