Ким Жон Ун цөмийн зэвсгээ бэлэн байдалд оруулах тушаал өгөв

Twitter Print
2016 оны 03-р сар 04-нд 18:17 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болзошгүй аливаа тохиолдлоос сэргийлж тус улсын цөмийн зэвсгийг бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг энэ тухай мэдээлсэн байна.

АНУ тус улсаас энэ мэт өдөөн хатгалга явуулахаас татгалзахыг уриалж, шаардлагатай тохиолдолд тус улсын цөмийн зэвсгийг устгана гэж Пентагоноос мэдэгджээ.

Харин Умард Солонгосын Цахилгаан мэдээний агентлагаас мэдээлсэнээр, удирдагч Ким Жон Ун цэргийн удирдлагууддаа хандаж, болзошгүй цохилтоос өрсөх онц байдлын журмаа өөрчлөхийг зөвлөсөн байна. Тэрээр "Бид цөмийн цэнэгт хошууг хэзээч хэрэглэхэд бэлэн байх ёстой" гэж цэргийн сургуулилтын үеэр мэдэгдсэн байна.

АНУ-ын Төрийн департаментийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн асуудал эрхэлсэн хэлтэсийн албан ёсны төлөөлөгч Габриэль Прайс, БНАСАУ-ыг бүс нутагт хурцадмал байдал үүсхээс сэргийлж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа даган мөрдөж, өдөөн хатгалгаа таслан зогсоохыг шаардсан байна.

Эс тохиолдолд тус улсын цөмийн зэвсэг хэдий бага хэмжээнд байлаа ч устгах болно гэж Пентагоноос өмнө мэдэгдээд байсан билээ. Умард Солонгост цөмийн зэвсгээ боловсруулж, тив алгасах баллистик пуужинд суурилуулах боломж байгааг бид олж хараагүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Умард Солонгос цөмийн туршилт хийсэний улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг хориг арга хэмжээ аваад байсан бол өнгөрсөн нэг болон хоёрдугаар сард дахин баллистик пуужин туршсан учир хоригийг улам чангатгасан билээ. 2006 оноос хойш тус улс дөрвөн удаагийн цөмийн туршилт хийгээд байгаа бөгөөд цөмийн хөтөлбөрөөсаа татгалзахгүй байгаагийн дээр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэж мэдэгдэж байсан билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.