Алтан гоёл чимэглэл хэнд тохиромжгүй талаар зөн билэгтний өгсөн зөвлөгөө

Twitter Print
2017 оны 06-р сар 01-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Одоо үед алтан гоёл чимэглэлийг хүн бүхэн л эдэлж хэрэглэдэг болсон бөгөөд зарим нэг нь алт зүүвэл хортой ч гэж үздэг. Тэгвэл зөн билгийн тулааны оролцогч Елена Ясевич алтан гоёл чимэглэлийг бүх хүн зүүхэд тохиромжтой бус гэж үздэг гэнэ. Энэ металлд ач тустай, ашигтай шинж чанар их байдаг ч сөрөг шинж чанарыг ч бас агуулдаг байна.

Алтан гоёл, чимэг зүүлтийг хэн зүүж, хэрэглэж болохгүй вэ?

Зөн билэгтэн Елена Ясевич их хотын хөл үймээнтэй газар амьдардаг, стресст их өртдөг, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс алтан гоёл чимэглэлийг зүүхгүй байхыг зөвлөж байна. Ийм хүмүүст алт сөрөг нөлөө үзүүлж улам нэрмээс болдог гэнэ. Учир нь өдөр бүр стресст өртөж, гадны ямар нэгэн хүчин зүйлээс шууд хамааралтай байж, алтан эдлэлд нь тэр бүхэн шингэснээр тухайн зүүж буй хүндээ сөргөөр нөлөөлдөг байна. Түүнчлэн энэ нь мэдрэлийн системийг муутгахаас гадна, удаан хугацааны турш сэтгэл гутралтай болгож, мэдрэлд өөрчлөлт оруулж байдаг.

Харин амьдрал нь сэтгэл хөдлөлөөр дүүрэн биш, эх захгүй ажилтай завгүй биш тийм хүмүүс алтан гоёл чимэг, зүүлт зүүхэд тохиромжтой хэмээн Елена Ясевич үздэг. Ийм төрлийн хүмүүс алтан эдлэл хэрэглэснээр эрч хүчээр бялхаж, аз амжилтыг дагуулдаг бөгөөд тэр чинээгээрээ тайван сайхан амьдардаг гэдэг.

Тэгвэл алтыг яагаад мөнгөн эдлэлтэй цуг зүүж болохгүй вэ?

Гоёл чимэглэлд дурлагчдын гаргадаг түгээмэл нэгэн алдаа бол алтан эдлэлийг мөнгөн гоёл чимэглэлтэй хамт зүүх явдал юм. Зөн билэгтний маань хэлж байгаагаар уг алт, мөнгөний энергүүд нь хоорондоо зөрчилдсөнөөр тухайн хүндээ таагүй, сөрөг үр дагаврыг учруулдаг гэнэ.

Алт нь хөдөлгөөн, өөрчлөн шинэчлэлт, хүч, чадлын энергийг цацруулдаг. Мөн хүсэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг сэргээгч өдөөгч болж өгдөг.

Харин мөнгө нь эсрэгээрээ аливаа хүнийг тэнцвэртэй, тайван, даруу төлөв болгодог. Тэгэхээр энэ хоёр металлын хоорондоо зөрчилддөг учир нь энэ аж. Хэрэв энэ хоёр металлын энерги холилдвол эмх замбараагүй байдал үүсдэг. Түүнээс гадна зүүж буй хүн нь янз бүрийн өвчинд өртөх төдийгүй ажил хэрэг бүтэхээ больж, сэтгэл санаа байнгын хувьсан өөрчлөгддөг болчихдог.

Иймээс Зөн билэгтэн Елена Ясевич гоёл чимэглэлээ сонгохдоо сайтар анхаарах шаардлагатайг сануулжээ. Яагаад гэвэл таны худалдан авсан гоё чимэглэл танд сөрөг болоод эерэг аль аль энергийг өгч болох учраас өөрийн зан чанар, араншин, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан гарцаагүй танд аз жаргал бэлэглэх сонголт хийхийг зөвлөж байна. 

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Munhkuu

      (202.9.43.251) 2017-03-06 08:50
      • 0
      • 0

      Saihan zowolgoo ogsond bayrlalaa

      Хариулах

    • Зочин

      (124.195.172.21) 2017-03-05 21:05
      • 0
      • 0

      Mash zuv unen medeelel bn

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.125) 2016-10-29 16:24
      • 1
      • 0

      Orchuulga muu bna

      Хариулах

    • Mendee

      (202.9.40.242) 2016-07-26 23:07
      • 0
      • 0

      Uul ni manai mongolchuud ert deer ues bugjiig setelj zuudg bsn ym bn lee ene muu ym togtohgui gdg joohn bhad emee nar setelsn helbertei bugj zuudeg bsn

      Хариулах

    • sodura

      (103.10.22.81) 2016-07-25 22:52
      • 0
      • 0

      bayrallaa medleg nemdegt

      Хариулах

    • Зочин

      (103.57.92.186) 2016-07-25 22:03
      • 0
      • 0

      Mongolchuud ert deer uyes haad noyod altan edlel zuuj hereglej zanshsan baidag ene ni har hel am ataa jutuunuus hamgaalj uur deeree oilgoj ezendee haldaadgui gej bilegddeg baina

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.134) 2016-07-25 21:18
      • 0
      • 0

      сайхан мэдээлэл өгдөгт баярлала

      Хариулах

    • Tsegii

      (151.135.48.130) 2016-03-04 18:38
      • 0
      • 0

      Heregtei medeelel bna thanks

      Хариулах