12 настай охин таван эмэгтэйг зэрлэгээр цаазалжээ

Twitter Print
2016 оны 03-р сар 04-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахиныг цаг ямагт цочирдуулж ирсэн "Лалын улс" бүлэглэл 12 настай охиныг ээлжит зандалчнаар сонгожээ. Уг охин таван эмэгтэйг зэрлэгээр цаазалж буй дүрс бичлэгийг интернэтэд тавьсан байна.

Цаазлагдсан эмэгтэйчүүдийн дотор Иракын Ниневия хотын гурван эмч багтсан бөгөөд тэд агаарын цохилт өгөх үед шархадсан лалын дайчдыг эмчлэхээс татгалзсаныхаа төлөө цээрлэл хүлээсэн аж.

Интернэтэд тавигдсан “Лалын улс”бүлэглэлийн шинэ бичлэгээс харахад хамгийн цочирдуулсан нэгэн асуудал нь зандалчдын дотор 12 настай охин байсан явдал байжээ. Daily Star сонинд тэмдэглэснээр, террористууд дэлхий дахиныг дахин цочирдуулахын тулд урьд өмнө нь өсвөр насны хөвгүүдийг балмад аллагад татаж байсан бол энэ удаа бяцхан охиныг ашигласан байна.

Санхүүгийн хангамжаар дутагдах болсон тус бүлэглэл урьд урьдаас илүү их өсвөр насны хүүхдүүдийг ашиглах болсон гэх мэдээлэл ч тарах болжээ. Хүүхдүүдийг тэд галт зэвсэгтэй харьцаж сурган дайчдын эгнээнд оруулаад зогсохгүй амиа золиослох арга ажиллагаанд ашигладаг болсон байна. Тийм "дайчид" амьд үлдэх баталгаа байдаггүй аж.

Террористууд тэднийг сэтгэл зүйн дайн явуулах хамгийнн үр дүнтэй арга гэж үзэж байгаа бөгөөд амиа хамгаалах ямар ч боломжгүй хүмүүсийг зэрлэгээр хөнөөж байгаа хүүхдүүдийн дүр төрхөөс харахад тэд дарга нарынхаа тушаалаар амиа өгөхөөс буцахгүй байгаа нь терроризмын эсрэг тэмцэж байгаа хүн бүрийн сэтгэлийг хирдхийлгэж байгаа аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.