Одоо ч нууцаа нээгээгүй түүхэн олдворууд

Дэлхийн түүх тэр чигээрээ нууцлаг ертөнцийн зүй тогтол гэмээр. Зарим зүйлийн гүнд нэвтэрч, нууцыг тайлтал бидний нас хүрэхгүй ч тохиолдол элбэг. Гэсэн ч олон зуун жилээр, түүнээс ч удаан нууцаа хадгалсаар байгаа тэдгээр зүйлсийг нээн, олж харах нь бас өөрөө гайхамшиг юм. 

1. Moa шувуу / Mao bird

Moa шувууд нь 1500-гаад жилийн тэртээ бүрэлдэн тогтсон Шинэ Зеландын байгалийн гүнд амьдардаг агуу биетэн шувууд байжээ. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар Шинэ Зеландын Māori зэрлэг омгийнхон үлгэр домогт итгэдгээсээ болж эдгээр шувуудыг нэгийг ч үлдээлгүй устгаж хороосон гэдэг яриа байдаг. 20-р зуунд нэгэн эрдэм шинжилгээний анги тус бүс нутагт судалгаа хийж яваад маш сайн хадгалагдан үлдсэн шувууны маш том сарвуу олсноор энэ шувууны тухай илүү ихийг олж мэдэх шаардлага гарч, судалгаа хийж эхэлсэн байдаг. Энэхүү шувуу нь 300 кг орчим жинтэй байжээ. 

2. Перу улсын Саксаяваман хийдийн цогцолбор / The Temple Complex of Saksaywaman, Peru

Энэхүү эртний хийдийн чимх ч зайгүй тааруулан өрсөн тэгш хэмт чулуун хана хүмүүсийн гайхшийг бардаг. Зүгээр л байгалийн чулууг өрж хийсэн мэт боловч чулуунуудын завсар хооронд хамгийн нимгэхэн жижигхэн цаасыг ч шургуулах зай завсар байхгүй юм. Мөн чулуу болгоны захиалсан мэт хоорондоо яв цав тохирсон байдал, дугуйруулж зассан мэт өө сэвгүй булан бүр яаж ингэв ээ гэж "амаа ангайхад" хүргэдэг. Үнэхээр яаж ингэж тааруулж барьсныг хэн ч мэдэж чадахгүй байсаар өдий хүрчээ. 

3. Болив улсын Нарны хаалга / Gate of the Sun, Bolivia

Нарны хаалга Болив улсын маш эртний нууцлаг хот болох Tiwanaku-д олдсон юм. Зарим археологичид энэхүү хаалгыг манай эриний эхний мянган жилийн үед байсан хамгийн том эзэнт гүрний төв байсан гэж үздэг. Энэхүү хаалган дээрх нууцлаг дүрс чухам юу илэрхийлж буйг одоо хүртэл тайлаагүй байна. Одон орон, тэнгэр гаригсийн судлалын ямар нэгэн хэрэглүүр байсан ч байж магадгүй. 

4. Хятадын Лонгиёу агуйнууд / The Longyou Caves, China

Эдгээр агуйг элсэн чулууг ашиглан хүний гараар бүтээсэн гэж үздэг. Ийм хэцүү байгууламжийг барихын тулд маш олон мянган хүн оролцсон байх магадлалтай. Түүхийн ямар ч судар бичигт энэхүү агуй ямар зориулалттай баригдсан болон хэрхэн барьсан тухай нэг ч өгүүлбэр олдоогүй байна. 

5. Египтийн барьж дуусаагүй бунхан / The Unfinished Obelisk, Egypt

Энэхүү бунханыг шууд газар дээр, байгалийн тогтоцыг ашиглан хадаар урлаж эхэлсэн байдаг. Гэвч явцын дунд хаданд цуурал үүссэн байх магадлалтай. Учир нь ажлыг цааш үргэлжлүүлэлгүй дутуу орхисон байдаг. Харин энэхүү байгууламжийн агуу том хэмжээ одоо ч хүмүүсийн гайхшралыг төрүүлж, нууцаа хадгалсаар байгаа аж. 

6. Япон улс, усан доорхи Юнагүни хот / The Underwater City of Yonaguni, Japan

Усан доор орших энэхүү эртний хотын балгасыг усны гүнд шумбалтын багш Кихачиро Аратаки санамсаргүй тохиолдлоор олж нээсэн байдаг. Усан доторхи энэхүү хот шинжлэх ухааны тогтоосон бүх онолыг будлиулсан гэнэ. Археологчидийн үзэж буйгаар асар том үхэр чулуунуудаар урласан байшин барилга бүхий энэхүү эртний хот Египтийн пирамидаас ч өмнө 10,000 гаруй жилийн тэртээ баригдсан аж. Гэсэн ч зарим археологчидийн дэвшүүлсэн онолоор хүй нэгдлийн үеийн энэ цаг үед хүмүүс ийм том үхэр чулуугаар байшин барих нь битгий хэл агуйд хорогдож, амьтан алж идэх ч чадваргүй зөвхөн ургамлын үндсээр хооллодог байсан аж. 

7. Пакистан улс, Мохенжо-даро буюу Үхэгсэдийн суурин / Mohenjo-daro (’The Mound of the Dead’), Pakistan

Энэ хот ямар учир шалтгааны улмаас сүйрсэн, энд амьдарч байсан хүн амьтанд юу тохиолдсон тухай мөнхийн маргаантай байдаг. 1922 онд Энэтхэгийн археологич R. D. Banerji Индус голын нэгэн арал дээрээс эртний хотын энэхүү балгасыг олсон юм. Энэ хотын сүйрлийг шалтгаан юу байв, хүн амьтанд нь юу тохиолдов? Энэ асуултанд хэн ч хариулт олоогүй байна. 

8. Канад улс, L’Anse нуга дахь суурин / L’Anse aux Meadows, Canada

Канадын археологийн энэхүү түүхэн олдвор нь мянга гаруй жилийн тэртээ Викингүүдийн суурин байсан гэж үздэг. Энэ баримт дээр тулгуурлах юм бол Америкийг нээсэн гэгддэг Кристофер Колумбусийг бүр төрөхөөс ч өмнө Скандинавын далайчид Хойд Америкийн эрэгт очиж байсан байх нь.

9. Чулуун зэвсгийн үед барьсан хонгил / Stone-Age Tunnels

Европын гол дундуур Шотландаас Турк хүртэл барьсан газар доогуурх асар урт хонгилыг чулуун зэвсгийн үед барьсан гэж үзвэл бидний төсөөлдгөөр чулуун зэвсгийн үеийн хүмүүс зөвхөн ан хийж өөрсдийгөө хооллох төдийхөн байгаагүй аж. Хот тосгод хөгжөөгүй, олон хүн амгүй байсан тэр цагт ийм том бүтээн байгуулалт бүхий газар доогуурх хонгил яагаад барьсан нь одоо хүртэл тайлагдаагүй байна. Зарим судлаачид үүнийг өөрсдийгөө араатан амьтан гэх мэт аюулаас хамгаалах үүднээс барьсан гэдэг бол зарим нь цаг агаар болон овог аймгуудын зөрчил тэмцэл, мөргөлдөөн зэргээс болгоомжлон явах хамгийн найдвартай арга байсан гэж үзжээ. 

10. Коста Рика, Аварга том чулуун бөмбөлөгүүд / The giant stone spheres of Costa Rica

Энэхүү аварга том чулуун бөмбөлөгүүд хэрхэн үүссэн нь гайхашруулдаг ч эдгээр бөмбөлөгүүдийн ямар ч өө сэвгүй, бөөрөнхий хэлбэр бүр ч их сонирхол татдаг гэнэ. Эдгээр аварга том чулуун бөмбөлөгүүдийг 1930-аад оны үед гадил жимсний талбай бүхий ширэнгэ ойг цэвэрлэж байх үеэр олж нээжээ. Нутгийн хүмүүсийн яриагаар эдгээр чулуун бөмбөлөгт их хэмжээний алт байгаа талаар цуу яриа байдаг аж. Харин шалгаж үзэхэд жирийн л нэг чулуу байсан гэнэ.

Эх сурвалж: http://brightside.me/article/ten-discoveries

Орчуулсан Ц.Мөнхбаяр, mongolcom.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zavrina

      (188.143.232.32) 2016-12-21 08:36
      • 0
      • 0

      , foolishly, "Ed, can i ask you a quot"iensHe spins around in his chair and roars "You already have! get the fuck out of my office!".i sensibly retreated. i had just wasted words with Ed McCabe. big mistake.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.213) 2016-06-15 22:51
      • 0
      • 0

      Соёл иргэншил урьд өмнө байсан тэгээд л хот байгаа юм

      Хариулах