Хаясан, хулгайд алдсан iPhone-оо хайж олох боломжтой

Twitter Print
2016 оны 03-р сар 03-нд 17:34 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн жилийн өмнө “Apple” корпораци iPhone утсыг хулгайчдын анхаарлаас холдуулахыг зорьсон. Үүний хүрээнд “Find my iPhone” буюу “Миний iPhone-ийг ол” функцыг гаргасан билээ. Гэвч шинээр утас худалдан авсан ихэнх хэрэглэгчид энэ талаар мэдээлэл дутмаг байдаг аж.

Хэрэглэгч “Find my iPhone” функцийг идэвхжүүлснээр утсаа хаясан эсвэл хулгайд алдсан бол мөрдөх, олж илрүүлэх боломжтой. Мөн гар утсаа олохгүй тохиолдолд хадгалсан нууц мэдээллээ устгаж өөр хүн ашиглахаас урьдчилан сэргийлдэг давуу талтай юм.

“Find my iPhone”-ийг Settings>iCloud>Find My iPhone руу орж идэвхжүүлэх тохиргоо хийнэ. Тус функцийг асааснаар хэрэглэгчийн утсандаа оруулсан Apple ID идэвхжүүлэх серверт утастай холбоотой хэмээх статусаар хадгалагддаг байна.

Хэрэглэгч iPhone-оо алдсан бөгөөд “Find my iPhone” тохиргоо идэвхтэй байгаа бол гар утсаа олохоор мөрдөх боломжтойгоос гадна хулгайч утсыг бүрэн ашиглах боломжгүй юм. Учир нь алдагдсан iPhone дээрх мэдээллийг устгах, дахин идэвхжүүлэх, ашиглах болон “Find my iPhone”-ийг унтраах зэрэг бүх үйлдлүүдийг хийхэд таны Apple ID-ийг нууц үгийн хамт автоматаар шаарддаг юм. Боломжит эрсдлээс сэргийлж яг одоо “Find my iPhone” тохиргоог идэвхжүүлэхийг iPhoneCenterMongolia зөвлөж байна.

www.iphone-center.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.