С.Дашдондог МАХН-д өгсөн хагас тэрбум төгрөгөө нэхэмжилжээ

Twitter Print
2016 оны 03-р сар 03-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

МАХН-ын Булган аймаг дахь намын дарга асан С.Дашдондог МАХН-д өгсөн хагас тэрбум гаруй төгрөгийн асуудлаар АТГ-т ханджээ. Тэрээр “Н.Энхбаяр дарга АТГ-т ханд гэсний дагуу ёсоор болголоо” гэсний дагуу өнгөрсөн сарын 29-ний өдөр АТГ-т хандсан байна. Энэ тухай цахим хуудсандаа "Н.Энхбаяр даргын үгэнд итгэж МАХН-д өгсөн хагас тэрбум гаруй төгрөгөө авахаар нэхэмжлэл бичиж АТГ-д өнөөдөр өглөө. Энхбаяр дарга энэ асуудлыг АТГ-д өг гэж 2015 оны 9-р сарын 23-нд өөрөө хэлсэн юм. Хэлсэн үгийг нь ёсоор болголоо. Шийлэгдамба болон Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг мөнгө төгрөг, бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд-капиталаа Н.Энхбаярт даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна" хэмээн бичсэн байна.

Мөн “Би АНУ-д амьдарч байгаад 2011 оны сүүлээр Монголд буцаж ирсэн. Тухайн үед миний багын найз, сэтгүүлч зохиолч Чойжилийн Дамдиндоржоор дамжуулан Н.Энхбаяр дарга намайг дуудуулсан. Тэгээд би Н.Энхбаяртай уулзахаар очсон юм. Тэр надад МАХН-д, тэр дундаа Булган аймагт МАХН байгуулах санал тавьсан. Тэнд нэг ч хүн байхгүй, ямар ч намын байгууллага байхгүй болохоор Булганы МАХН-ыг босгоод өгөөч л гэсэн. Яахав, тэгээд сонгуульд харж үзнэ гэсэн утгатай зүйл ярьсан л даа. Гэхдээ надад тэр шийдвэрийг гаргахад маш хүнд байсан. Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяр бид хоёр Москвад хамт ажиллаж байсан. Тэр Элчин сайдаар, би консулаар. Сайхан гар нийлээд ажиллаж байсан найз нар  ч гэж болно. Түүнээс гадна, МАН-ын хуучин удирдлагууд бүгд намайг таньдаг, мэддэг. Бүгдтэй нь би сайн харилцаатай байсан. Тиймээс Н.Энхбаяр даргын саналыг хүлээж авах хүнд байсан юм. Мөн анх очиж уулзахад Н.Энхбаяр нам дээрээ ганцаараа л байсан. Тиймээс түүнийг ядарч явах үед нь тус болдог юм билүү гэж бодоод зөвшөөрсөн юм л даа” хэмээн ярьжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mongol judag

      (112.72.12.1) 2016-03-04 21:48
      • 0
      • 0

      yu we. ene hymyys chin eruul bgaa daa.yasan ch ih mongo we ymar ch teneg hyn be. songuulid ter mongooroo neree dewshyylchlh ym bish biz. am mehend unah gej ard tumen nerledeg ym.yyniig nehsneer ta ooriigoo teneg od bolgochihoj bgaa ym bish yy.jyjig toglood bgaa ym uu eswel hyn chanar mongol judagaa gadaadad tenej ywahdaa haychihsan ym uu.ogsonoo haysand tootsson bol ta nerteigee bas hyneeree yldeh blaa.

      Хариулах

    • mongol judag

      (112.72.12.1) 2016-03-04 21:48
      • 0
      • 0

      yu we. ene hymyys chin eruul bgaa daa.yasan ch ih mongo we ymar ch teneg hyn be. songuulid ter mongooroo neree dewshyylchlh ym bish biz. am mehend unah gej ard tumen nerledeg ym.yyniig nehsneer ta ooriigoo teneg od bolgochihoj bgaa ym bish yy.jyjig toglood bgaa ym uu eswel hyn chanar mongol judagaa gadaadad tenej ywahdaa haychihsan ym uu.ogsonoo haysand tootsson bol ta nerteigee bas hyneeree yldeh blaa.

      Хариулах