Толгой чинь өвддөг бол эрхий хуруун дээрээ дар

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Нэгэн сонирхолтой баримтыг танд хүргэх гэж байна. Та анзаарсан бол өөрөө өөрийгөө хуруугаараа эмчлэх чадвартай аж. Толгой өвдөж, ядарч сульдан, сарын тэмдэг ирэх дөхөхөөр хамаг тамир тэнхээ барагдан цаанаа л нэг гундуу байдаг. Гэтэл бидний хуруунууд өвчин намдаагч, аяга кофе, нүд шоколад зэргийг орлох чадвартай юмсанж. Өөрөөр хэлбэл та хуруунуудаа ашиглан өөртөө тус хүргэж чадна гэсэн үг юм.

Хүний бүхий л бие органимзыг удирдан зохицуулж байдаг био идэвхтэй цэгүүд нь сарвуунд байрладаг бөгөөд эдгээр цэгүүдийг судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг, түүнийг рефлексологи гэж нэрлэдэг.

Эрхийн хуруу: Сэтгэл санааны зовиур, толгойн өвдөлт

Эрхий хуруунд бараг бүх эрүүл мэндтэй холбоотой хариуцлага ноогдож байдаг. Эрхий хуруу нь хүний сэтгэл хөдлөл, сэтгэл санааны зовиур, сэтгэл гутрал, түгшүүртэй байдал зэрэгтэй, харин эрхийн хуруунд орших цэг нь ходоод болон дэлүүтэй салшгүй холбоотой юм.

Хэрэв таны сэтгэл санаа нэг л тавгүй эсвэл толгой чинь өвдөөд байгаа бол эрхий хуруугаа атгаад дарна. Ингэхдээ хүчтэй атгаж болохгүй. Уг дасгалын 3-5 минут хийхэд болно. Эсрэг заалт байдаггүй.

Долоовор хуруу: Сэтгэл санаагаар унах, булчин өвдөх

Долоовор хуруун нь айдас, эргэлзээ тээнэгэлзээтэй холбоотой төдийгүй бөөртэй шууд хамааралтай байдаг. Миннесота Их Сургуулийн явуулсан судалгаагаар бөөрний өвчтэй өвчтөнд дээрх аргаар эмчилгээг явуултал үр дүнд нь нөхцөл байдал сайжирч байсан нь батлагдсан байна. Түүнээс гадна долоовор хуруундаа иллэг хийх нь булчингийн өвдөлтийг намдаагаад зогсохгүй биед төрсөн таагүй мэдрэмжийг арилгадаг.

Дунд хуруу: Уур уцаар, ядаргаа

Хэрвээ та ядраад байвал дунд хуруундаа иллэг хийгээрэй. Түүнчлэн энэ хуруу нь уур хилэн, уцаартай шууд холбоотой байдаг. Мөн элэгний асуудлаас ангижрахын тулд энэ хуруунд иллэг хийдэг. Ийнхүү иллэг хийснээр цусны эргэлт сайжирдаг нь тогтоогдсон.

Ядам хуруу: Сөрөг сэтгэл хөдлөл, хоол боловсруулах замын эмгэг, өвчин

Хэрвээ таны бие муудаад, бүх энерги тань сорогдсон мэт байгаа бол ядам хуруундаа анхаарал хандуулаарай. Энэ хуруунд дунд зэрэг даралт өгснөөр хоол боловсруулах болон амьсгалын замын үйл ажиллагааг сайжруулдаг. Дасгал, иллэгийн хийх үедээ аль болох тайван байж, амьсгалаа мэдрээрэй.

Чигчий хуруу: Бухимдал, стресс

Та стресстээд бухимдаа байгаа бол гүн амьсгаа аваад чигчий хуруундаа иллэг хийгээрэй. Энэхүү дасгалыг бие өвдөх эсвэл их бухимдсан үед хийхэд маш тустай.

Гарын алга: Дотор эвгүй оргих, муухайрах

Нэг гараараа зурагт үзүүлсний дагуу нөгөө гарын алган дээрээ дараад 3 удаа удаанаар амьсгаа аваад гаргана. Тойрог хөдөлгөөнөөр иллэг хийсэн ч болно. Гарын алга нь дотоод эд эрхтний хэвийн байдлыг хангаж байдаг. Тэрчлэн гарын алганд иллэг хийснээр толгой эргэх болон ходоод гэдэсний замын асуудлыг эмчлэхэд дөхөм байдаг.

Гараа хавсрах: Цусны эргэлт, анхаарал төвлөрүүлэх

Тайвширч, анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хоёр гараа хооронд нь хавсарч нийлүүлээд хөнгөхөөн дарна. Уг дасгал нь сэтгэл санааг өргөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулахад сайнаар нөлөөлдөг. 

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.