Сармисыг шөнийн турш чихэндээ тавибал...

Twitter Print
2017 оны 03-р сар 18-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Сармис нь дурын хоолонд амтлагч болгон ашиглагдахаас гадна олон төрлийн ид шидтэй. Харин тэр дундаас бас нэгэн гайхалтай үйлчилгээг нь танд санал болгох гэж байна. Ханиад томуу тусвал сармис сайн гэж хүн бүр мэднэ. Харин ийм үед өөр байдлаар бас ашиглаж болдог байна.

Хөнгөн ханиад хүрэх эсвэл урьчилан сэргийлэх зорилгоор сармисыг чихэндээ байрлуулдаг гэнэ. Үүний тулд нэг хумс сармисыг цэвэрлээд чихэндээ яг л чихэвч зүүж байгаа мэт тогтооно. Харин чихэндээ хэтэрхий гүн оруулах гэсний хэрэггүй, учир нь хэнгэрэг гэмтэх аюултай.

Хамгийн сонгодог арга бол хөвөнд сармисны шүүсийг шахаж шингээгээд чихэндээ тавих юм. Гэхдээ эхний арга бол өөрт арай тухтай байдаг. Та өөртөө аль тохирохыг нь хэрэглээрэй. Чанарын хувьд ялгаа байхгүй. Хүсвэл шөнийн турш чихэндээ байлгана. Сармисанд агуулагдах аминдэм, эрдэст бодисууд нь ханиад болон үрэвсэлтэй тэмцэх чадвартай байдаг.

Нэг зүйлийг анхааруулахад 2-3 хоног хэрэглээд үр дүнгүй, ханиад зүгээр болохгүй, өөр шинж тэмдгүүд ихсээд ирвэл заавал эмчид хандаарай. Энэ аргыг дөнгөж ханиад томуу тусаж эхлэх эсвэл урьчилан сэргийлэх зорилгоор хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (66.181.189.65) 2017-03-19 08:54
      • 0
      • 0

      Баярлалаа

      Хариулах

    • хүрлээ

      (182.160.34.185) 2016-11-07 21:21
      • 0
      • 1

      үргэлж сайхан мэдээлэл орчуулж тавьдаг д.золзаяад маш их баярлалаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж ажилд тань амжилт хүсье

      Хариулах